Хуульчид ЖДҮ-тэй холбогдсон УИХ-ын гишүүдтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох мэдээлэлд маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариуг цэцээс өгсөн байна.
Цэцэд прокуророос ирүүлсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүдийг эрх мэдлээ урвуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурджээ. Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандах боломжтой гэсэн байна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин