Импортын мод, модон бүтээгдэхүүн гаалийн татвараас чөлөөлөгдөв
УИХ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд баталсан бөгөөд уг хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлж байна. Хуульд импортоор оруулж ирж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм. Уг хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг Барааг тодорхойлох, код уялдуулах системийн ангиллын дагуу Засгийн газар батлах юм байна.