Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна

2018-12-27, 10:02 Улс төр 1,245 2
Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна

МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай www.news.mn сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа ярилцжээ. Түүнийг хүргэж байна.

–МАХН–аар сонин сайхан юу байна вэ?

-Сонин их байна аа. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг улам сайжруулж, боловсруулах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Бид энэ ондоо багтаад Монгол Улсаа бүтэн тойрлоо. Зөвхөн аймгийн төвөөр ороод гарах биш нэг аймагт хэд хэдэн сумаар орж намын удирдлага бүрэлдэхүүн ажилласан. Нэг ч аймгийг орхиогүй. Хэд хоногийн өмнөхөн Төв аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Бидний хувьд хэвлэл мэдээллээр ийм, тийм байх ёстой гэж тунхаглаж зарлахаасаа илүү иргэдтэйгээ уулзаж ирээдүйд улс орон хаашаа явах гээд байна, явах зарчим нь ямар байх вэ гэдгийг маш тодорхой тусгасан төслөө танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Үндсэндээ манай намын Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил дөрөв дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн ард иргэдийн сэтгэгдлийг авахаас гадна эрдэмтэн мэргэд, судлаачид гэсэн бүх салбарын хүмүүсийн дунд хэлэлцүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэж байж Монгол Улсын гурван сая иргэн юу хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш эрх барьж байгаа нөхдүүд Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв гэх атлаа яаж өөрчлөх тухайгаа огт хэлдэггүй. Тодорхой бус. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт Д.Лүндээжанцан гишүүн Н.Энхбаяр даргыг урьсан. Гэвч хэлэлцүүлэгт үг хэлэх бололцоо байгаагүй. Өнөөдрийн тулгамдаад байгаа хямралт байдлаас гарах гаргалгааг боловсруулж сүүлийн жилүүдэд Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлье гэхэд “Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах сугалаанд сонгогдоогүй байна гэдэг хариу ирсэн. Сугалаагаар хэн хэлэлцэх үү гэдгийг сонгоод сонгогдсон хүмүүс нь хэлэлцээд батлуулах юм байна л даа. Уг нь Үндсэн хуулийн бусад хуулиас гол ялгаатай нь бүх нийтээр хэлэлцүүлж олонхийн дэмжлэг авсан тохиолдолд хэрэгждэг онцлогтой хууль. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа сугалаагаар оруулдаг шиг УИХ хуулийг боловсруулахдаа сугалаа явуулдаг болж байна.

 

 –Сүүлийн үед улс төрд болж буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Танай намын удирдлага нам гүм байна уу даа?

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм болчихсон гэдгийг Н.Энхбаяр дарга 2011 оноос хэлж байсан. “МАНАН үүссэн байна, нам гэж ялгагдахаа больсон. Өрсөлдөгчөө шоронд хийдэг эсвэл сонгуульд оруулдаггүй. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг, өөрсдөдөө зориулж хууль хүчний байгууллагыг ажиллуулдаг болчихсон” гэдгийг аль 2011 оноос хойш ярьсан. Үүнийг хэлснийхээ төлөө намын дарга маань хэлмэгдсэн. Бид тухайн үед нь хангалттай хэлж байсан учраас тийм л байсан байгаа биз гэж одоо хэлэхээс өөр үг алга.

 

–ЖДҮХС-гийн зээл­тэй холбогдуулан нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудал яригдаж байгаа. Гэвч гишүүд халдашгүй байдал, бүрэн эрх гэдгээ халхавч болгож хариуцлагаас мултрах вий гэдэгт олон нийт санаа зовниж байна?

-ЖДҮХС бол төрийн 28 сангийн нэг нь. Бүх санг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-гаас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой. Жилийн өмнө Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮ-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг шалгаад шүүхээр шийдүүлэх л үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй.

Гэтэл ЖДҮ-ийн хулгай нь илрэхээр асуудлыг сарниулах гэж өөр зүйл рүү оруулж тэр чигээрээ хоёр биенийхээ булхайг дэлгээд байна л даа. Харамсалтай байна. Монголын төр хэзээ ч ингэтлээ доройтож байгаагүй. Намын удирдлагыг худалдаж авсан, нөлөөндөө оруулсан бүлэглэлийн үнэн нүүр царай нь цаг хугацааны эрхээр илчлэгдэж байна.

Харамсалтай нь МАНАН-гийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа гэх нөхөд цаанаа дахин МАНАН-гийн хоёрдугаар хувилбарыг бий болгох гээд байна. Өөрөөр хэлбэл, МАНАН нэгийг МАНАН хоёроор солих үйл явц л харагдаж байгаа. Ард түмний  эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс алга. МАНАН нэг бүлэглэлийг буулгаж авч тэнд байгаа хууль, хүчний байгууллагын эрх мэдлийг бид авмаар байна гэдэг л тэмцэл  болж байна.

Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгомоор байгаа юм. “Барын амнаас гараад чонын ам руу орно” гэдэг шиг ийм зүйл рүү явмааргүй байгаа юм. Эрх баригч намын ярих зүйл нь Монгол Улсад тулгамдаж байгаа нефтийн үнийн өсөлтийг хамгаалалттай болгоно. Үүний тулд ийм ийм зүйл хийж хэрэгжүүлнэ гээд ярьж байх ёстой. Шийдэл ярихын оронд эрх мэдэл надад дутаад байна гэж Ерөнхий сайд нь ярьж байгаад харамсч байна. 65 суудал гэдэг бол хангалттай эрх мэдэл. Бүлгийн гишүүдээ нэгтгэж багцлах нь тухайн намын удирдлагуудын үүрэг нь. Хийж чадахгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөх ёстой.

 

–Таны хэлж байгаагаар ЖДҮ-ийг дарахын тулд УИХ-ын даргыг огцруулах бойкот явуулж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. ЖДҮ-ийн хулгай нь ил гарангуут өөр зүйл рүү анхаарал хандуулах гэж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөж байна гэж л харж байна. УИХ-ын даргыг хууль бусаар солино гэдэг хэцүү л дээ. Уг нь тэд бичигдсэн хуулиараа ЖДҮ-ээс хулгай хийсэн бол шүүх рүү явах нь тодорхой. Үүнийгээ дагахгүй байгаа хүмүүс бичигдсэн хуулиараа хийх зүйлийг хийж чадах болов уу. Өөрөөр хэлбэл, тэд хүсвэл бичигдсэн хуультай, хуульгүй хийчихдэг. Хүсэхгүй бол бичсэн хуулиа бариад хэдий хугацаанд ч хамгаалалт хийж чаддаг хүмүүс. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор дээр хэлсэнчлэн МАНАН нэг бүлэглэл МАНАН хоёр  гэдэг хувилбараар солигдох гээд байна.

Энэ чөтгөрийн тойргоос гарахын тулд хариуцлагагүй тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс нааш хууль шүүхийн байгууллагад шигдэж орсон нөхдүүдээс салахад урт хугацаа шаардагдана. Хамгийн хурднаар салахын тулд Үндсэн хуулийнхаа төслийг яаралтай хэлэлцүүлж хариуцлагатай, үүргээ хүлээдэг, эрх мэдэл нь тодорхой ийм төрийг байгуулах шаардлагатай байна. Энэ төрийг бид Бүгд найрамдах засаглалтай төр гэж үзэж байгаа. Дээд, доод танхимтай Их хурал байх ёстой. Өнөөгийн засаглалын тогтолцоогоор Ерөнхий сайд нь хэзээ ч ард түмнийхээ төлөө ажиллахгүй болгочихсон. Хэний төлөө ажиллах вэ гэхээр өөрийг нь сонгосон 76 дотроо өөрийнх нь талын олонхийг аз жаргалтай сэтгэл хангалуун байлгаж чадвал тэр хүний суудал баталгаатай байх жишээний. Энэ засаглалыг өөрчилж Бүгд найрамдах засаглалтай болох ёстой. Монголын хувьд бололцоотой. Дээр нь нэмээд бид технологийн ололтыг нэвтрүүлж чадвал засаглалын үйл явцыг илүү ойлгомжтой болгоно. Технологийн дэвшлийг төр, засгийн үйл ажиллагаандаа зөв нэвтрүүлж чадсан улс хамгийн хурдан хөгжинө.  Тэгснээр асуудал бүр дээр ард түмнийхээ саналыг үнэн бодитоор нь авах бололцоо бүрдэнэ.

 

–УИХ-ын 40 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг нь олгосон. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааны тал хувь нь өнгөрлөө. Засгийн газрын үйл ажиллагаанд та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?

-Засгийн газар хэр ажиллаж байгааг иргэдийн цалин хэр нэмэгдэв, ам.доллар хэдээр өсөв, шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэв гэдгээр л дүгнэмээр байгаа юм. Ерөнхий сайд бүлгийнхээ 39 гишүүнийг сайн сайхан байлгахын төлөө ажиллах хүн уг нь биш шүү дээ. Ерөнхий сайд гэдэг киноны баатар ч биш. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын кабинет нь ажиллаж чадахгүй байна. 2.5 жилийн хугацаанд хоёр ч Засгийн газраа солилоо. 65-уулаа үнэмлэхүй олонх болчхоод ийм хангалтгүй ажиллана гэдэг энэ намыг удирдаж байгаа лидер нь  хангалтгүй байна гэж хэлнэ.

 

–Танай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд  ач холбогдол өгч байсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Магадгүй эрх баригчид 2020 он хүртэл нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байх шиг?

-Захиалгат шүүх, Цэц байхгүй байсан бол цагаан дээр хараар бичсэн хуулиар нөхөн сонгууль болох байсан. Харамсалтай нь У.Хүрэлсүхийн захиалгаар Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. У.Хүрэлсүхийн захиалгаар жолоочийнх нь хадам ээж Цэцэд өргөдөл гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулчихсан, ийм л үйл явц. Хэнтий аймгийн иргэд сонгох эрхгүй, төрд төлөөлөлгүй байна. Үндсэн хуульд тодорхой заалт бий. “Өмнөх УИХ-ын гишүүн дараагийн шинэ УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр эрх нь шилжинэ” гэж заасан байдаг. Нэг хором тасрахгүйгээр шилжүүлдэг, уг нь.  Хэнтий аймгийн иргэдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл сонгуулийн хуульд заасан нөхөн сонгууль явуулах цаг хугацааг засахад ямар ч асуудал байхгүй. Тэд өөрсдөдөө хэрэгтэй хууль засах болохоороо өдөрт нь оруулж ирээд засчихдаг. МАН ирэх оны нөхөн сонгуульд эрх нь зөрчигдөх гээд байна гэж өргөдөл гаргасан  эмэгтэйгээ нэр дэвшүүлэх эсэхийг нь харж л байя.

 

–Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар нэлээд ярих болсон. Зээлийн хүүг бууруулах нь танай намын зорилт гэж ойлгох уу?

-Монголчууд дэлхийд байхгүй зээлийн хүүд дарлуулж байна. Манай улс манжийн дарлал, хятадын пүүсүүдийн дарлалд байхдаа тухайн үеийн зээлийн хүү нь өнөөдөр зах дээр худалдаа хийж байгаа иргэдийн төлж байгаа зээлийн хүүгээс бага байсан гээд бод доо. 100 жилийн өмнөх дарлал мөлжлөгөөс өнөөдөр хэд дахин доошоогоо орчихсон. Ипотекийн зээл бол эдийн засаг нь хөгжчихсөн, суурьшмал болчихсон улсад боломжийн хувилбар. Найман хувийн ипотекийн зээл гаднын улсуудтай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй. Бидний тавьж байгаа зорилго бол ипотекийн зээлийн хүүг тэглэх ёстой гэж үзэж байгаа. Төрийн орон сууц барьж байгуулах зарчмаар иргэдээ орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдэж болно. Утаатай тэмцэж байна гээд манайхан учраа олохгүй байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд хөлдөж үхэхгүйн тулд гал түлж байгаа болохоос биш дуртайдаа нүүрс түлж утаа гаргаагүй шүү дээ. Нүүрс түлэхийг нь хориглоно гээд хэлээд суувал хэзээ ч шийдэж чадахгүй. Утааны асуудал өөрөө эцсийн дүндээ ядууралтай холбоотой. Ядуурлаас гарахын тулд бид ажил хийнэ. Дор хаяж хоёр өрөө орон сууц худалдан авах хэмжээний цалин орлоготой болгох тэр боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг. Хоёрдугаарт, утаанаас салах шийдлийн нэг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хамрах хүрээг илүү өргөжүүлмээр байгаа юм. Тэгж чадвал утааны асуудлаас гарч чадна. Түүнээс биш ипотекийн зээлийн хүүг 2-3 хувиар буулгах нь шатахууны үнийг 400 төгрөгөөр нэмчихээд 100 төгрөгөөр буулгасантай адил. Асуудлыг шийдье гэвэл бүрэн төгс  шийдье. Ингэхийн тулд зорилгоо тодорхой болгох ёстой.

 

–Зах зээлийн нийгэмд төр нь иргэдээ үнэгүй байранд оруулна гэсэн үг үү. Боломжтой шийдэл мөн үү?

-Тийм ээ. Ийм зарчмаар Япон, Сингапур, Европын улсууд иргэдээ орон сууцжуулсан жишээ олон бий. Төрийн орон сууцанд ороход мэдээж тодорхой шалгуур бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, урсгал зардлаа төлөх чадвартай гэсэн шалгуураар нийгмийн халамжийн бодлоготойгоо уяж орон сууцжуулдаг. Жишээ нь, Францад гаднын иргэдийг ч орон сууцаар хангадаг. Тухайн иргэнийг тодорхой орлоготой болох хүртэл тэтгэмж олгодог. Монгол хүн гадаадад очихоороо ингэж үнэлүүлдэг бол Монголд нь чи чаддаг юм бол хоёр өрөө байр худалдаж ав эсвэл ипотекийн зээлд хамрагдаж түүнийгээ насаараа төл гэж шийтгэдэг. Хэдий өнөөдөр орон сууцанд орж байгаа боловч 20-30 жил зээлийн хүүг нь төлж амьдарч байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419