Ч.Эрдэнэдалай: Зээлийн хүүг хүчээр барих нь далд эдийн засгийн хөшүүрэг болно

Ч.Эрдэнэдалай: Зээлийн хүүг хүчээр барих нь далд эдийн засгийн хөшүүрэг болно

“Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.

 

–Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохын тулд хууль батлах тухай ярьж байгаа. Энэ хэр зохистой вэ?

-Зээлийн хүүг бууруулах тухай ярихаас өмнө хүүнд нөлөөлж буй хүчин зүйлээ тодорхойлох нь зүйтэй. Олон улсын жишигт, манай улсад ялгаагүй хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, эрсдэлгүй зээлийн хүү. Энэ нь Засгийн газрын бондын хүү гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар ч эрсдэл үүрэхгүйгээр мөнгөө өсгөх боломж. Өнгөрсөн жил Засгийн газар 13.953 хувийн хүүтэй бонд гаргаж байсан юм. Хоёрдугаарт,  инфляц зээлийн хүүд нөлөөлдөг. Гуравдугаарт, эрсдэлийн, дөрөвдүгээрт, хөрвөх чадварын өгөөж, тавдугаарт зээлийн хугацаа нөлөөлдөг. Эдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан юм шүү дээ. Түүнээс хэн нэгэн зохиодог зүйл биш. Тэгэхээр манайд зээлийн хүү буурах хөрс бий юү гэдгийг харах нь зүйтэй. Үнэн хэрэгтээ эдийн засгийн чадавхи сул байгаа энэ үед ганц хөдөлдөг салбараа боомилох шийдвэр гаргаж болохгүй. Адаглаад мөнгөний бодлогын хүү 11 хувьтай байхад зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах тухай ярьж болохгүй л дээ. Ер нь цаасан хууль гаргаж зээлийн хүүд тааз тогтоосноор банк, банк бус энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг газрууд зээлийнхээ нийлүүлэлтийг бууруулна гэсэн үг. Энэ нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь нэгэнт хуримтлалгүй хүмүүс хэрэглээний болон бусад зээлийн хэрэгслээр дамжуулан тодорхой асуудлаа шийдэж байгаа. Гэтэл банк, санхүүгийн байгууллагууд зээл гаргахаа больсноор эрэлт нэмэгдэнэ. Мэдээж эрэлт нь байгаа учраас далд хэлбэрт шилжих болно.

 

–Эрэлтээ давсан нийлүүлэлттэй байж зээлийн хүү буурах юм биш үү. Хэрэв зээлийн хүүнд тааз тогтоовол хүүг бууруулах нь бүү хэл өсөх болно гэж хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав, зээлийн хүүд нөлөөлдөг хүчин зүйлийг дээр дурдсан. Үүн дээр нэмээд санхүүжилт, эх үүсвэр нь ямар өртөгтэй орж ирж байгаа вэ гэдэг ч бас нэг хүчин зүйл юм шүү дээ. Арилжааны банк болон энэ салбарт ажиллаж байгаа санхүүгийн байгууллага тодорхой хувийн хүүтэйгээр хөрөнгө босгодог. Нэн тэргүүнд хадгаламж эзэмшигчийн мөнгийг бага хүүгээр хадгалдаггүй. Тэгэхээр тухайн хадгаламжийн хүүн дээр инфляц, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын өгөөж гээд нөлөөлж байгаа зүйлсийнхээ зардлыг шингээхээр хүмүүсийн яриад, хүсээд байгаа нэг оронтой тоонд багтах хүүгийн төвшин бүрдэнэ гэдэг худал зүйл шүү. Нэгэнт хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгийг тодорхой үнээр үнэлсэн бол түүнийгээ бууруулахыг хүсэхгүй.

 

–Та дээр зээлийн хүү хугацаанаас хамаардаг гэж хэлсэн. Үүнийг тайлбарлаж өгнө үү?

-Монголчууд урт хугацаатай зээл авах сонирхолтой. Тэгсэн хэрнээ хүүгийн төвшнийг нам дор барихыг хүсч байна. Үнэн хэрэгтээ энэ зоосны хоёр тал шүү дээ. Хэзээ ч нэг шугаманд зогсохгүй гэсэн үг. Тухайлбал, зээлийн хугацаа урт байх тусам эрсдэл өндөр болно. Яагаад гэвэл, барьцаа хөрөнгийн үнэлгээний асуудал тулгарна. Мөн тухайн хөрөнгө ирээдүйд хөрвөх чадвартай юу гэдэг ч чухал. Ялангуяа, бизнесийнхэн урт хугацаатай хүү багатай зээлийг банкны салбарынхан гаргах ёстой гэж ярьдаг. Гэтэл банкны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ч ялгаагүй бизнес эрхэлж байгаа. Бизнесийнхэн зах зээлийн зарчмаар ажиллахыг эрхэмлэдэгтэй адил банкны салбарынхан ч ялгаагүй. Харамсалтай нь Монгол Улсын эдийн засагт тодорхой байр суурь эзэлж, хөгжиж байгаа салбараа нүд үзүүрлээд байх нь зохимжгүй юм шүү дээ. Тэгэхээр зээлийн хугацаа урт байх ёстой гэвэл түүнд үүсэх эрсдэл өндөр байна гэсэн үг. Жишээлбэл, орон сууцны зээл 10-20 жил, автомашины лизинг 8-10 жил байна. Гэтэл энэ хугацаанд орон сууцны анхны үнэлгээ унах эрсдэлийг хэн үүрэх вэ. Мөн тухайн автомашин багадаа найман жилийн хугацаанд анх авсан шигээ шинэ байх уу гээд асуудал үүсдэг. Эдгээрийг тухайн зээлдүүлэгч аж ахуйн нэгж эрсдэл болгож үүрэх учраас зээлийн хүүд шингээхээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр зээлийн хүүгийн одоогийн төвшинг тодорхойлохдоо ипотекийн зээлийн хүүг хасч тооцох хэрэгтэй. Ингэснээр манай зах зээлд байгаа бодит хүүгийн хэмжээ харагдана. Учир нь мөнгөний бодлогын хүүгээс ч бага хүүг төрийн татаастайгаар олгочихоод түүнийгээ арилжааны банкны зээлийн хүүтэй харьцуулах нь утгагүй зүйл. Хүмүүсийн яриад байгаа ЖДҮХС-гийн зээлийн хүү ч мөн ялгаагүй эх үүсвэр нь хүүгүй болохоор хямд үнээр гаргах боломж бүрдсэн юм. Ер нь энэ мэтчилэн төрийн дэмжлэгээр гарч байгаа зээлүүдийг “тэтгэлэг” гэж болно.

 

–Тэгвэл яг одоогийн нөхцөлд зээлийн хүү ямар хэмжээнд байвал бодитой байх вэ?

-Маш энгийн. Мөнгөний бодлогын хүү 11 нэгж үүн дээр инфляцийг нэмээд бодит хүүгийн хэмжээ гэж үзвэл энэ нь эрсдэлгүй зээл буюу Засгийн газрын бондын хүү гэсэн үг. Нийслэлд инфляц 9.3 хувьтай байгаа гэсэн статистик мэдээ бий. Тэгэхээр 20.3 хувийн хүү гэдэг нь бодит хүү болж байна. Тэгэхээр банкны зээлийн хүү 20.3 хувь дээр эрсдэл, хөрвөх чадварын өгөөжийг нэмэхээр хамгийн багадаа 24-25 хувьтай болно. Нөгөө талаас нь харвал эдийн засгийн нөхцөл байдлаас гадна улс төрийн тогтворгүй байдал зээлийн хүүд нөлөөлөх сөрөг хүчин зүйл болж байна. Үнэн хэрэгтээ Засгийн газар нь тогтворгүй байгаа ийм үед хөрөнгө оруулагч хэзээ ч орж ирэхгүй. Мөн улс төрийн тогтворгүй байдал төрийн бодлогын залгамж халаагүй байдал нь зөвхөн зээлийн хүүд төдийгүй улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг тооцоолох хэрэгтэй. Тиймээс зээлийн хүүд хязгаар тогтоох тухай ярьж хуульчлахаас өмнө эдийн засгийн суурь үзүүлэлтийг хэрхэн сайжруулах вэ гэдгээ тодорхойлж бодит ажил хэрэг болгоход анхаарах хэрэгтэй болов уу.

 

–Тэгвэл хүмүүсийн хүсч байгаа бага хүүг тогтоохын тулд ямар арга замыг эрэлхийлэх хэрэгтэй вэ?

-Эдийн засаг эрчимжиж нийлүүлэлт нэмэгдэх тохиолдолд зээлийн хүү буурах боломжтой. Тиймээс санхүүгийн салбарт инновацийг нэвтрүүлж буй компаниудыг дэмжих хэрэгтэй. Мөн энэ салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох шинэ хөрөнгө оруулагч орж ирэх нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг зах зээл рүү нэвтрүүлснээр өрсөлдөөн бий болно. Яагаад гадаадын хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь зүйтэй вэ гэхээр тэдэнд хямд эх үүсвэр байгаа юм.

 

–Гадны банкуудыг оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн тайлбарладаг шүү дээ?

-Сүүлийн хэдэн жил гадны банкийг оруулж ирж болохгүй гэж ярилаа. Гэтэл манайд үйл ажиллагаа эрхэлж байгаа банкууд гадны хөрөнгө оруулагчтай газар бий. Жишээлбэл, Хаан банкинд Япон болон бусад орны хөрөнгө оруулагч хөрөнгөө нийлүүлсэн. Энэ банк манай улсын өнцөг булан бүрт бий. Хамгийн сайн засаглалтай банкны нэг. Хэрэв гадуур яваа хүнээс дансны дугаараа хэлээч гэвэл дийлэнх нь Хаан банкны дугаарыг хэлдэг. Миний хувьд ч ялгаагүй олон банктай харилцдаг ч Хаан банкныхаа дансыг л цээжээр мэднэ. Эндээс харвал тус банкны үйлчилгээ ард түмний хэрэглээ болж чадсан байна. Тэгэхээр миний дээр дурдсан хүчин зүйлийн эрсдэлийг бууруулсныхаа дараа банк болон санхүүгийн байгууллагад зээлийн хүүгээ бууруул гэдэг шаардлагыг тавих нь зүйтэй гэж харж байна.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419