Сэлэм эргүүлэгч С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
Нэг жилийн өмнө Баянгол дүүргийн IX хороонд байрлах "Саstle" баарны үүдэнд хэсэг залуус зодолдож танхайрч, нэг нь сэлэм эргүүлж бусдын амь нас, эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт олон нийтийн газар танхайрсан мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт мөн нэр холбогдсон билээ. С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:30 цагт болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүх хурлыг товлох юм байна.
Эрүүгийн хуулийн 20.7.1-д:
Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.16.2-д:
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж
2.3.галдан шатааж,
2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;
2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.