Төв аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж, ажлаа тайлагнадаг. Өнөөдөр (2018.12.25) тус газрын “Олон нийтийн төв”-д ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хурлын эхэнд 2018 оны арванхоёрдугаар сард шийдэгдсэн хавтаст хэргүүдийн болон шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Хэвлэл бага хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. Арванхоёрдугаар сард авлигаас сэргийлэх өдрүүд болж, тус газраас олон хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулсан байна.
Тус газраас хийсэн шалгалтаар зарим зөрчилтэй албан хаагчдад хариуцлага тооцжээ. Тухайлбал, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.