Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна

2018-12-25, 09:56 Улс төр 1,480 23
Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сүр дуулиантай эхэлсэн, хүлээлт үүсгэсэн МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууслаа?

-Саяын Бага хурлыг би их хүлээж очсон. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргачихна лээ. Нам ийм болно гэж би бодож байгаагүй. Бага хурал дээр суугаад харж байхад найз нөхөд бие биетэйгээ үг дуугарахгүй зөрж байна. Тэдний буруу юу байхав. Нэг хэсэг нь хуучин даргаа дэмжмээр байдаг, нөгөө хэсэг нь шинэ даргаа дагамаар байдаг. Сонгуулийн дараа бид тэр зааланд найз нөхөд бүү хэл танихгүй нэгнээ ч тэвэрч баярлаж байлаа. Одоо таньдагтайгаа ч гар барьж чадахаа больсон байна.

Саяын Бага хурал дээр би үгээ хэлэх цаг нь болсон юм байна гэж очсон. Харамсалтай нь, би Бага хурал дээр үгээ хэлж чадсангүй. Олон гишүүд намайг үгээ хэлэх ёстой гэж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн их яригдсан асуудал бол “60 тэрбум” байсан учраас надад хангалттай цаг өгч, сонсох байх гэж бодоод үг хэлэхээр нэрээ бичүүлсэн. Гэтэл надад тавхан минутын хугацаа л өгсөн.

 

-Намын дарга нь намаа олигархжсан, мафижсан гэсэн маш аюултай үнэлэлт, дүгнэлт өгснийг юу гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид яаж зүтгэж байлаа. Харин сонгууль удирдаж байсан хүмүүс нь л нөгөө талд ажиллаж байсан нь сүүлд илэрсэн. Херогийн Баатартай ярьсан яриа нь байна. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрдөг.

Түүнийг нь намын гишүүд, удирдлагууд өнөөдөр яагаад ярихгүй байгаа юм, “Та мундаг, та чадаж байна” гэж У.Хүрэлсүхэд тал засахаас өөр юу хийж байна вэ. Ингэж байгаад өөрөө тэр хонгил руугаа орчих вий дээ. Өнөөдөр намын эсрэг явсан хүмүүс намын толгойд гараад суучихсан байна. Үүнийг би гайхаад л байна. Намын гишүүдээсээ ингэж болдог юм уу гэж асуумаар санагдаад байна.

 

-МАН-ын дарга, нэр бүхий гишүүд, бүр олон гишүүнтэй бүлэн М.Энхболдыг улс төрөөс зайлуулна гэж байна. Өөрөөр хэлбэл, МАН ганцхан хүнтэй хариуцлага тооцох туцхай ярьдаг боллоо?

-Би М.Энхболд даргыг ямар хүн бэ, хувь мөн чанар нь ямар вэ гэдгийг сайн мэднэ. Ажлыг яаж хийдэг, ямар чадвар, мэдлэг боловсролтой гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс намыг эвдрэлцүүлье, хагалъя гэдэг санаа гарахгүй. Намайг зарим нэг үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүстэй санал зөрөхөд “Намын дарга гэдэг бол намын хамт олныг эвлүүлэгч, чиглүүлэгч байх ёстой. Чи буулт хий. Чи хойшоо нэг ухар. Тэр нөхдийнхөө үгийг сонс” гэж хэлдэг байсан.

Би Хотын намын дарга байхдаа нийслэлийн 45 төлөөлөгч, хотоос УИХ-д өрсөлдөх 28 хүнийг сонгох эрхтэй байсан. Манай намд фракц гэж байдаггүй учраас тэрний хүн, энэний хүн гээд бүх хүнийг гомдолгүй байлгах, гол гол чиглүүлэгч хүмүүсийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийн ч, Д.Сумъяабазарын ч, Д.Амарбаясгалангийн ч хүмүүсийг дэвшүүлсэн.  Би өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг дэвшүүлэх боломж байсан ч тэгээгүй.

 

-У.Хүрэлсүх, А.Ганбаатар та гурвын нарын фото зургийн ард 60 тэрбумын схем харагддаг. У.Хүрэлсүхийн зургийг фотошопоор оруулсан гэж бас яриад байгаа?

-У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа А.Ганбаатарын “Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Сайн хараарай. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Г.Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг. Тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон.

Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан.

Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Г.Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан.

Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа.

 

-Та НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөөд жил гаруй боллоо. Одоо л дуугарч байх шиг байна?

-Улс төр намайг оролдоод байна гэдэг дээ. Тэрэн шиг л юм болоод байна. Осолд орж гэмтсэн учраас хэсэг чимээгүй байсан. Нэг жил эмнэлгээр явсан. Тэгтэл намайг хараад муулаад эхэлсэн. Тэгээд юу болсныг ярья гэж бодсон. Дуугүй байхаар өөрөө буруутан мэт харагдаад эхэлсэн. Би сонгуульд ялахын тулд чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байсан. Өнөөдөр тэр чөтгөрүүдийнхээ хоол нь боллоо.

 

Б.Баяр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419