М.Энхболдын сүүдэр томорч, бусдыгаа илчилсээр...

2018-12-24, 10:04 Улс төр 2,528 13
М.Энхболдын сүүдэр томорч, бусдыгаа илчилсээр...

Төр, нийгэмд шударга ёс тогтоох ажлыг УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар эхлүүлэхээр нэгэн жилийн дөрвөн өнгийг барлаа. Эрх баригч намд үүсээд байгаа энэ нөхцөл байдлаар далимдуулан өөрсдийгөө олонд ил гаргах гэсэн МАН-ын нялхсын өвчин сэдэрч, сүүлдээ өөрөө өөрийнхөө мэхэнд унацгааж эхэлжээ. Хууль тогтоох дээд байгууллагын хууль бус даргаа өмгөөлсөн нөхдийн өдүүлсэн гэмт үйлдэл олонд ил болж байгаа нь сайшаалтай. Гэвч УИХ-ын даргын суудал болон өөрсдийн эрх ашгаа хамгаалагчдын "тэмцэл" нь төр, нийгэмд үймээн дэгдээх нь бас тийм ч сайнгүй.  

Учир нь түүнийг өмгөөлсөн МАН-ын нялхас сонгогчдынхоо нүүрийг харах нь бүү хэл “Дээлээ нөмрөх” ч магадлалтай боллоо. “Муу хүний балаг мянган хүнд” ч гэдэг. Хууль бус спикерээ дэмжсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Цагаан суварга бүхий 36 лицензийн асуудал ил болж, нийт үнэлгээг хүртэл 23 тэрбум ам.доллар буюу 60 гаруй их наяд төгрөгийн өртөгтэй хэмээн бодоод гаргачихаж. Үүнээс харвал МАК-ийн өв залгамжлагч маань өнөөдрийн байдлаар Монгол Улсын долоон жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй аж. Тэр ч бүү хэл, хүчингийн, зодооны, хүн амины, хутганы гэх мэт хэргүүд өдүүлсэн тухай ч цахим дүүрэн байгаа нь М.Энхболдын сүүдэр томорч, нялхас жиндэж эхэлснийг харуулсан хэрэг.

Сүүлдээ Н.Номтойбаярын амь тэмцэж, Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө 48 цагийн дотор өргөн барихгүй бол Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэдгээ мэдэгдэж явна. Хэн ч зүгээр шахам авчихсан тэр их хөрөнгийг төрд буцаан өгөхийг хүсэх юм бэ? Түүний хувьд аргаа барахдаа “Цагаан суврага”-ын ордыг Засгийн газраар барьцаалж байгаа бололтой.

Мөнхүү М.Энхболдыг хамгаалсан С.Бямбацогт гишүүний Ховд аймагт будилуулсан тендер, концессын асуудал ч сөхөгдөж, Ц.Цогзолмаа сайдынхаа суудлаас бууж, төрийн албанд шургуулсан ах дүү, амраг садангийнх нь асуудлыг олон нийт бүгд мэддэг боллоо. Гэтэл Хууль тогтоох дээд байгууллагын хууль бус даргадаа үнэнч зүтгэсэн Ж.Мөнхбат гишүүний гурван тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц, концесс, өндөр өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийн тухай баримт дэлгэгдэж, эх үүсвэрээ шалгуулахаас өөр аргагүй байдалд орчихлоо. Үүнээс гадна ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нөхөдтэй тохиролцох арга зам хайхаас эхлээд Төрийн ордонд үймээн их байна.

М.Энхболдоос болоод Т.Бадамжунай элгэн нутгаа орхин, хилийн чанад сүүл хавчсан гэх мэдээлэл бий. Насны эцэст ийн харь нутаг руу сүүлээ хавчин зугтаах ямар сайн байхав дээ. Харьд зугаалж явсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл яаран сандран эх орондоо ирж, бантахдаа баахан хөнгөн үйлдвэр хөгжүүлэх тухай үлгэр яриад, уучлал ч хүсч байх шиг. М.Энхболдыг суудлаасаа зуурах тусам сүүдэр нь томорч, тэр хэрээр хууль бус үйлдэлтэнгүүдийн уурхайг уудалж байна. 

Уг нь түүнийг огцруулах асуудал сүүлдээ эрх баригч намын Бага хурлын индэр хүртэл заларч, УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолын төслийг батлуулсан. Гэсэн хэдий ч спикер маань "Цаг нь болоогүй. Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" хэмээн мэдэгдсэн. Энэ хэрээр тэмцлийн шуурга дэгдэж, түүнийг өмгөөлсөн бүхний хууль бус үйлдэл дэлгэгдэж байгаа нь харин сайн хэрэг юм даа. Энэ тохиолдолд хуулийнханд харин нэлээд ажил нэмэгдэж байгаа бололтой. Тэд яг ийм халуун дээр нь шалгаж, шүүж, үнэн мөнийн учрыг олж, олон нийтийн төөрөгдлийг нэг талд гаргамаар байгаа юм.

21
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419