“Алтангадас”-аас МАНАН үүссэнийг Н.Алтанхуяг мартчихаа юу?!

2018-12-21, 10:03 Улс төр 1,351 6
“Алтангадас”-аас МАНАН үүссэнийг Н.Алтанхуяг мартчихаа юу?!

Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг уржигдар мэдээлэл хийлээ. Үүний өмнө “…Н.Алтанхуяг нам байгуулах болсноо зарлах гэж байна” гэсэн цуу улс төрийн хүрээнд тараад байв. Түүнийг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Гэвч Н.Алтанхуяг “Алтангадас”-аа нам бол­гоно гэж ярьсангүй. Ер  нь  л “…Нам байгуулна” гэж хэлсэнгүй. Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мэдэгдлээ. “Би чамд хайртай” кинон дээр “…Охин ч гарсан, хүү ч гарсан Золбоо л гэж нэр өгнө” гэдэг шиг гэгээн мөрөөдөл сонсогдов. Гэхдээ асуудлын гол нь энэ биш. Хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад, дахин сонгууль явуулж санасандаа хүрнэ гэж ярих нь түүний иргэний болоод улстөрчийн эрх юм.

 

Гэхдээ Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгууллаа гэсэн нь дотоод, гадаадын хачин танил хувилбар, хуулбар шүү зүйл болоод ирэв.

2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар.

Өнгөрсөн намар даа, есдүгээр сарын дунд хавьд нэгэн амралтын өдрөөр Нийслэлийн МАН-ын бага чуулганы төлөөлөгчдийн сонгуультай давхцуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний нэгэн үйл ажиллагааг Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д хийсэн юм. Архи дарсгүй, хоол ундтай, спортын хөнгөхөн тэмцээн уралдаан зохиосон, урлагийнхан олноороо очиж дуулсан арга хэмжээ болсон. У.Хүрэлсүх тэр арга хэмжээний тайзан дээр Би 1000 найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингис хааны мянгат, зуут, аравтын систем байх болно. Би өнөөдөр 1000 найзтай боллоо” гэж хэлсэн байдаг. Одоо тэр хөдөлгөөн нь Иргэний нийгмийн бусад байгууллагын адил төр, засагт шаардлага тавьж, тэмцэл илэрхийлэхээ мэдэгддэг. Харин Орост “Нэгдсэн Орос” нам гэж бий. В.Путины нам л даа. Товчхондоо В.Путины улс төрийн өндөрлөгт хүрч, ОХУ-ын төрийн эрх мэдлийг он удаан жил барихаар байгуулсан “гишгүүр” нь юм. У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөл­гөөний “оригиналь” нь тэрхүү “Нэгд­сэн Орос” нам байж ха­рагдаад байгаа юм.

Оросын “Нэгдсэн Орос” нам үүсэх урьдач нөхцөл нь В.Путины байгуулсан нэгдэл байв. “Нэгдэл”-д тулгамдсан саад байсан. Тэр нь Юрий Лужковоор удирдуулсан “Эх орон-Бүх Орос” нам байв. Угтаа “Нэгдэл” бол “Эх орон-Бүх Орос” намыг сөрж 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуулиас гурван сарын өмнө байгуулагджээ. Ерөнхийлөгч Б.Ельциний үед Ерөнхий сайд В.Путины нэр хүнд өсөөгүй, “Нэгдэл” нь “томорч” чадаагүй байв. Тиймээс В.Путины нам Юрий Лужковын “Эх орон-Бүх Орос” намын мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн байдаг.

Дараа нь “Нэгдэл”-ийнхээ даргаар С.Шойгуг томилсон. Ингээд Ерөнхий сайд В.Путин 1999 оны намар Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотод хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгож Чеченийн Бүгд найрамдах улсын бослогын эсрэг цэрэг илгээснээр нэр хүнд нь өсч эхэлсэн гэдэг. В.Путины тэмцлийг Оросын ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнээр нэр хүндийнх нь өсөлтийг улам бүр түргэтгэсэн байдаг. Ингээд 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуульд 23.3 хувийн санал авч, “Эх орон-Бүх Орос” нам 13.3 хувь, харин Коммунист нам 24.3 хувийн санал авсан байгаа юм. Энэ бол тухайн үедээ В.Путины төсөөлөө ч үгүй амжилт байсан гэдэг. Гэхдээ энэ ялалт түүний нэр хүнд өссөнтэй шууд холбоотой байжээ. Энэ бүхний дараа 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Б.Ельцин бүх эрх мэдлээ В.Путинд шилжүүлэн өгч, тэрээр 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, засаглал нь албан ёсоор эхэлсэн юм. Улмаар 2001 оны арванхоёрдугаар сард “Нэгдэл” болоод “Эх орон-Бүх Орос” нийлж “Нэгдсэн Орос” нам байгуулагдсан байна. Одоо бол “Нэгдсэн Орос” нам Оросын улс төрийн намуудын цөм нь, тус улсын хамгийн том нам болсон.  Оросын Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлсэн байна. Энэ бол Хойд хөр­шийн удирдагчийн зам мөр, улс төрийн түүх юм.

Түүнийг л Н.Алтанхуяг хуулбарлан гарч ирж, В.Путин террористуудтай тэмцэж нэр хүндээ өсгөсөн. Би МАНАН-тай тэмцэнэ гэж бас өсгөнө гэж үзэж байх шиг байна. Ганц Н.Алтанхуяг ч биш МАН-ын дарга У.Хүрэлсүх ч намынхаа Бага хурлын индэр дээрээс ингэж бас мэдэгдлээ. Н.Алтанхуягийн уржигдар ярьсан зүйлүүдээс “…2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад явж байх байлаа” гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Тэр юу ярьчихав аа. Яг үнэндээ МАНАН-д хамгийн их хамаатай, бараг анхдагч нь гэж хэлж болох хүн бол Н.Алтанхуяг өөрөө юм.

Яагаад гэвэл түүнд он удаан жил нэр хаягаа, бараг овгоо болгож ирсэн “Алтангадас” нь бий. “Алтангадас” 15 дахь жилдээ “үйл ажиллагаа” явуулж байгаа юм. Энэ фракц анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэрээр байгуулагдаж байв.Гэвч тэр цагаасаа хойш өнөөг хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх хуйвалдааныг зохион байгуулж байсан улс төрийн бүлэглэл гэх дүгнэлтийг Монголын улстөрчид, улс төрийн ажиглагчид шууд хэлдэг. Учир нь тухайн үед “Алтангадас Ассоциаци”-д МАХН-ын Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нар элсэж байсан.

Энэ “ассоциаци” тухайн үедээ МАХН-ын ч, АН-ын ч жинхэнэ шүдний өвчин болж байв. Ямар сайндаа л 2008 оны сонгууль дөхсөн үед АН дахь “Алтангадас”-ын нөлөө дийлдэхээ больж тус намын дарга болоод удаагүй байсан Ц.Элбэгдорж генсек Д.Дорлигжаваараа “…“Алтангадас” фракц татан буугдсан” гэж олон нийтэд мэдээлэл хийлгэж байхав. Гэвч АН-ын ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан бөөнөөрөө ороод ирчихсэн байв. Тэр үеийн АН-ын удирдлагууд “Алтангадас”-ын дайралтаас хамгаалахын тулд 2008 оны сонгуульд нэр дэвшигчдэд 20 сая төгрөгийн босго тавьсан ч түүнд нь “Алтангадас”-ынхан бус АН-ын бусад нэр дэвшигч чирэгдсэн гэдэг юм. Улмаар 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан байдаг. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар шүү дээ.

Дараа нь 2008 оны сонгууль“хар долдугаар сарын 1”-нээр дуусч, С.Баярын тэргүүлсэн Стандарт бус Засгийн газар байгуулагдаж байв. Мань Н.Алтанхуяг тэр Засгийн газарт Тэргүүн Шадар сайдаар оров. Бас АН-ын тав дахь дарга болж чадсан. Жилийн дараа С.Баяр ажлаа өгч, Сү.Батболд Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байв. Ингэж явсаар 2012 оны сонгуулийн жил эхлэнгүүт Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, АН Засгийн газраас гарлаа гэсэн. Тэгээд гараад явсан. Түүнээс цааш тодорхой. 2012 оны сонгуулийн дараа намын даргын хувьд Ерөнхий сайд болсон. Хоёр жил болгоод намынхан нь огцруулсан. 2016 оны сонгуулийн дараа “сул” явж байгаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулсны дараа зөвлөхөөр нь очиж ажиллаж байгаа. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг бол “…МАНАН баба” гэж ярих хүн огтоос биш юм. Харин ч МАНАН-гийн хамгийн “чанартай” бүтээгдэхүүн. Бас МАНАН-гийн ашиг шимийг хүртэхийн дээдээр хүртсэн хүн нь Н.Алтанхуяг өөрөө юм. Тиймээс “Алтангадас”-аас МАНАН үүссэн гэдгийг Н.Алтанхуяг “мартчихсан” нь их хачин. Угтаа мартах аргагүй үнэн бол энэ. Товчхондоо “Алтангадас” л МАН, АН-ыг манантуулан сүлсэн. Түүний томоохон төлөөлөл нь ноён Н.Алтанхуяг юм.

Нөгөө талаар ингэж Нэгдсэн, Нэгдмэл Монгол хөдөлгөөн үүсгээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг хоёр яриад байгаа шигээ МАНАН-г сөнөөхөөр тэмцээд байгаа хэрэг огт биш. Энэ бол ердөө л МАНАН-гийн их эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх бас нэг МАНАН-гийн хийж буй тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, МАНАН доторх шинэ эрх мэдэл, шинэ хуваарилалт явагдаад эхэллээ гэсэн үг. Ер нь бол В.Путины түүхийг давтах гэсэн, шууд хуулбарлаж улс төр хийх гэсэн оролдлогыг тэд яагаад хийгээд эхэлсэн бэ. “Нэгдсэн Орос” нам гэдэг шиг нэг нь “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, нөгөө нь “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад мэдээлэл, мэдэгдэл хийсэн нь ямар учиртай вэ. Гэхдээ цаадах шалтгаан нь харагдаад байна. Эдний цаана “…Түрүүлж ирсэн нь том шагналтай” гээд хоёр хүүхэд уралдуулж байгаатай адил үр дүн хараад сууж байгаа эзэн байна. Тэр хэн бэ.

Энэ бүхнээс МАНАН-г устгах туйлын зорилго огт харагдахгүй байгаа юм. Тийм боломж ч алга. Ерөөсөө л МАН бужигнаад дууслаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх нь намынхаа Бага хурлын индэр дээрээс “…Мафитай тэмцэнэ” гэж зарлаад УИХ-ын бүрэн эрх, Үндсэн хуульд шууд халдлаа. Энэ бол МАН-ыг татан буулгах шууд шалтгаан болно. Угаасаа ч МАН-ыг татан буулгах тухай гомдол шүүх байгууллагад оччихоод байгаа. Бас АН-ын хүч тарамдаж, тараая гэж зориглоод дайрсан хүн төвөг багатайхан хазайлгаж болохоор болоод байгаа. Ингээд харахаар намууд “устаж”, дахин гарааны ижил нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах хэн нэгний төлөвлөгөө бодитойгоор хэрэгжээд эхэлсэн байна.

Энэ биеллээ олсон нөхцөлд “Нэгдсэн Монгол нам” эсвэл “Нэгдмэл Монгол нам” Монголын улс төрийн намуудын тэргүүнд бичигдэж, эзэн нь В.Путин шиг олон жил төрийн толгойд заларна гэсэн мөрөөдөл, зорилго тэдний “эзэн”-д байна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.ДАМДИН-ОЧИР

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419