Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг иргэдийг буудаж алахыг завдсан гэмт хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Энэ хэргийг Д, Т нарын 3 хүн үйлдсэн байх бөгөөд хохирогч нарыг ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркын машин зэргийг ТОЗ-8 маркын галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.
Дээрх хэргийг Завхан аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэнЗавхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна гэж Завхан аймгийн прокурорын газраас мэдээлэв.