Прокурорын байгууллагаас дахин 1 гишүүний бүрэн эрхийг түтгэлжзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьна
Хууль хяналтын байгууллагуудаас ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж байгаа билээ. Мөн прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байсан.
Тэгвэл прокурорын байгууллагаас гурван гишүүн дээр дахин нэг гишүүнийг нэмж УИХ-д өргөн барих аж. Өөрөөр хэлбэл ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд их хэмжээний зээл авч өгсөн, ингэхдээ ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан тул УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокурорын байгууллагаас бэлтгээд байгаа юм байна.