Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав АТГ-т байцаалт өглөө
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр /2018.12.17/ АТГ-т очиж байцаалт өгчээ. Тэрбээр "АТГ-т байцаалт өгсөн. Хэрэг шалгагдаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өгч байна.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг дөрвөн сая ам.доллар угаасан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхэлсэн аж. Харин прокурорын байгууллагаас "Мөрдөн байцаагчид сэжигтэн этгээд албан бичиг болон амаар, харилцаа холбооны хэрэгслээр мэдээлэл гаргаж өгсөн, өөрөө ирсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа эсэхийг прокуророос хянана” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Учир нь, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Д.Дорлигжавыг дүүгийнхээ дансанд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн тухай ам алдсан байдаг.