Зайсан Хилл-д зөрчлийн хэрэг нээжээ
Зайсан Хилл-д хүлээн авалтаа хийсэн НВЦ компанийн ажилчид хоолны хордлого авсан талаар мэдээлсэн. Нийт 300 хүн хүлээн авалтад оролцсоноос 86-гаас нь хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ.
Үүнтэй холбогдуулан Зайсан Хилл-д зөрчлийн хэрэг нээж, МХЕГ, НМХГ, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран үргэлжлүүлэн хяналт шалгалт хийж буй. Лабораторийн шинжилгээний зарим хариу гарсны дараа хордлогын шалтгаан нь тодорхой болох юм.