АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас БАЙЦААЛТ авлаа
АТГ-аас өнгөрсөн баасан гарагт /2018.12.14/ Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байрыг битүүмжилж, зарим бичиг баримтыг хураан авч санхүүгийн шалгалт оруулсан билээ. Тэгвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж, байцаалт авчээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авсан нь үнэн. ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал нь хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруулалтад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалсан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон эсэх, хээл харууль авсан байуж болзошгүй үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явужулж байна. Одоогоор энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас байцаалт авч байна" гэх тайлбарыг өглөө.