Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
АТГ-аас олны анхааралд өртсөн зарим хэргүүдийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, ЖДҮХС-гийн зээлийг хууль бусаар ашигласан, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг эрүүгийн хэрэгт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Мөн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан гэх 800 гаруй тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгаж эхэлжээ.