Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн 4 эмчийн хэргийг прокурор шалгаж байна
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өвчтөний гэр бүлийн хүний халдлагад өртөж, гэмтэж бэртсэн талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Энэ асуудлаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийлж, өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Тэрээр "Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь одоогоор прокурорын шатанд шалгагдаж байгаа" гэх мэдээллийг онцолсон юм.