МАН-ын самуурал төрийг самарч гүйцлээ

2018-12-11, 10:01 Улс төр 1,019 4
МАН-ын самуурал төрийг самарч гүйцлээ

Монголын улс төрд шинэ хуудас нээгдсэн нь 2016 он билээ. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай боллоо.  Ард түмэн тэдэнд том итгэл хүлээлгэсэн, үүнийг дааж явах  үүрэг Ардын намд ирсэн.  Гэсэн ч ердөө нэг жилийн дараагаас эрх баригч намын тар нь танигдаж эхлэв. Нам доторх эрх ашгийн зөрчил нь сэдэрч, өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагав. Хоёр дахь ээлжийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлж, үр дүн гараа ч үгүй байтал дахин Засаг огцруулах асуудал орж ирсэн.

Энэ намд улс төрийн тогтвортой байдал, залгамж халаа, улс төрийн соёл, ноён нуруу, үнэт зүйл үгүй гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.   Эрх баригч намаас амлалт, мөрийн хөтөлбөр нэхэхэд ч ичмээр байдал үүсчихлээ. Ирэх хоёр жилдээ Монголын төрийг нэг мөр хөмөрчихгүйхэн шиг дүнгээ тавиулаад мөрөө хөөгөөсэй гэж харах л үлдэв. Одоо МАН-аас юу ч хүлээх хэрэггүй. Тэдний самуурал сүүлдээ төрийг самарч эхэллээ.  “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг төрийн шат бүрт асуудал үүсч байна.

МАН-ын самуурал  ХХААХҮ-ийн сайдгүй өвөл цагтай золгоход хүргэв.  Газар тариалан, мал аж ахуйн салбарт гол бодлогыг атгаж явах учиртай энэ яам сайдгүй, тэр битгий хэл Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Уг нь өдийд тус яаман дээр жинхэнэ ажил буцалж байх учиртай сан.  ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.  Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь мөн зээлтэй холбоотой асуудлаар  хуулийн байгууллагад саатуулагдаад байгаа. 

Одоо тус яамны ажлыг дэд сайд Ж.Сауле авч яваа гэх.  Уг нь сайд чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайд дараагийн хүнийг иртэл танхимаасаа үүрэг гүйцэтгэгчээр томилох учиртай.  Ийм үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт ч үгүй, гол  салбар маань эзэнгүйдэж гүйцлээ. ХХААХҮ-ийн дараагийн сайдаар Ч.Улааны нэр яригдаад сар орчим болсон. Арай гэж зүтгүүлсээр МАН-ын удирдах зөвлөл, бүлэг, байнгын хороон дээр дэмжигдсэн ч УИХ-ын чуулган дээр ирээд гацчихаад байна.

Эрх баригч намынхан БСШУС-ын салбарт хоёрхон жилийн дотор таван сайд томилов.   Төрийн залгамж чанар энэ салбарт чухал гэдэг.  Нэг сайд гарч ирээд нэг асуудал ярина, нөгөө сайд дахиад өөр ажил хэрэгжүүлнэ. Ингэж бие биенийхээ ажлыг үгүйсгэх нь энэ салбарыг уналтад оруулж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь ажиллаж байв. Гэсэн ч тэр хамгийн түрүүнд Засгаасаа сугарсан.  Түүний дараа ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  үүрэг гүйцэтгэгч сайдаар нэг хэсэг ажиллав. Харин өнгөрсөн оны зургадугаар сард академич Г.Чулуунбаатарыг энэ салбарт сайдаар томилж байлаа. Түүний албан тушаал ч урт настай байсангүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа орж ажилласан.

Харин одоо  буюу яг нэг жилийн дараа тэр Засгийн тэргүүнээсээ сайдаас огцрох визээ авчихсан сууж байна.  Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудал мөн л УИХ дээр гацчихаад байна.  Сайдын суудлаас гадна өнгөрсөн хугацаанд энэ яаманд суудлын асуудал олон байв. Дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Элчин сайдаар томилогдсоноос дэд сайдгүй бараг жил болж, саяхан Г.Ганбаярыг дэд сайдаар томилсон байдаг. Мөн   Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хууль шүүхийн байгууллагаар явж, тэр хооронд ТНБД-ын албан тушаалд хоёр ч хүн ирээд буцсан. Б.Баярсайхан эргэн БСШУС-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, одоо салбарын сайдтайгаа “дайн” зарласан байдалтай байна.   Нийгмийн чухал салбарт суудлын “хэрүүл” хоёр жилийн хугацаанд тасарсангүй. МАН-ын үйл ажиллагаа ингэж л төрийн ажлыг самарч байна.

МАН-ын самуунд үрэгдсэн дараагийн яам нь ЗТХЯ.  Тус яаманд газрын дарга нэгнийхээ амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн багийнхан тус хэрэгтэй холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Сайдын орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшин нэг хэсэгтээ ажиллав. Ийнхүү өнгөрсөн аравдугаар сарын 5-нд ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо. Гэсэн ч  тэр сар гаруйн хугацаанд л сайдаар ажиллах хувьтай байжээ.

Бараг Монголын түүхэнд хамгийн богино хугацаанд сайд хийсэн хүн нь Я.Содбаатар болж байх шиг байна. Тэр энэ сарын 3-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байна. Я.Содбаатар  ЖДҮХС-гаас зээл авсан нь олон нийтэд ил болоод байгаа билээ. Одоо ч мөн Я.Содбаатарын асуудал УИХ-ын чуулганаар орох ёстой. Түүний дараагийн сайдын асуудал яригдана.   Ийнхүү МАН-ын самуурал төрийг самарч байгаагийн жишээг дээрх гурван яаманд болсон үйл явдлуудаас харж болно.

МАН-ын зовлон дуусах болоогүй. Энэ долоо хоногт Тусгай хяналтын дэд хороо хуралдаж 60 тэрбумын хэрэг, Ёсзүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас ЖДҮХС-тай холбоотойгоор гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн. Энэ долоо хоногт чуулганаар орж ирэхээр яригдсан билээ.  Эгүүлэн татагдахаар болсон гишүүд нь  Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар гэсэн мэдээлэл байна.  АТГ, ЦЕГ-ын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд байгуулсан юм. Тэгвэл ажлын хэсгийнхний үр дүн гарч эхэлсэн бололтой юм билээ.  Ийнхүү МАН-ынхан нэг гишүүнээ  хүчингийн хэргээр “алдсан”, дахин гурван гишүүнээ “зээлийн” балгаар явуулах нөхцөл байдал үүсчихээд байна. МАН-ын дотоод самуурал энэ мэтээр төрийг самарч гүйцлээ дээ. Эрх баригчдыг ингэтлээ дор орно гэж яаж мэдэх билээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419