Хөөс шиг өсөлттэй 2018 он

Хөөс шиг өсөлттэй 2018 он

Гацуурын бөмбөлөг шиг гял цял атлаа хэврэгхэн эдийн засгийн өсөлттэй 2018 оныг монголчууд үдэх гэж байна. Ээлжилсэн уналт, өсөлтийн дунд завсаргүй савлаж ирсэн Монголын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд 6.4 хувиар тэлж, өсөлтийн хурд нь сүүлийн дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ. Ингэснээр Монгол улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийн хамгийн хурдтай тэлсэн эхний 10-ын тоонд багтав. Чихэнд чимэгтэй, чамин гэгчийн энэ өсөлт манай дарга нарын өөрийгөө магтсан сайрхлын сайхан хачир болж, эрх баригчид ч унаж явсан эдийн засгийг өөд нь татсаныгаа ам уралдан ярьцгааж байна. 

Олон улсын хөрөнгө оруулагчид биднийг “хоёр чулууны эдийн засаг” хэмээн хоржоонтой нэрлэдэг нь учиртай байж. Энэ онд зэс, нүүрс хэмээх таваарын хослол олон улсын зах зээлд таатай үр дүн үзүүлсэн нь талын Монголын эдийн засгийг тэтгэв. Ялангуяа, эрчим хүч, энергийн гол түүхий эд болон нүүрсний ханш өнгөрсөн жилд эрчтэй өсөж, Монгол улсын нийт экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлэв. Ингэснээр манай улс энэ оны эхний арван сарын байдлаар нүүрснээс нийт 2.4 тэрбум ам.долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс бараг хагас тэрбум ам.доллараар өсчээ. Нүүрстэй зэрэгцээд сүүлийн хагас зуун жил Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч ирсэн зэсийн экспорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, бараг хагас их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Ийнхүү зэс, нүүрсний хослол Монголын эдийн засгийг энэ онд өсгөлөө. Монголыг чиглэх орлогын урсгал ч нэмэгдсэнээр макро эдийн засаг сэргэж эхлэв. Экспорт болон эдийн засгийн сэргэлттэй уралдан импортын хэмжээ тэлж, Монгол Улсын хилийн чанадаас авдаг нийлүүлэлт жилийн дүнгээр 40 хувиар өссөн нь валютын ханшид давхар цохилт болов. Гэхдээ таваарын зах зээл таатай байснаас үүдэн уул уурхайн компаниудын санхүүгийн байдал сайжирч, бизнесийн орчинд сэргэх шинж ажиглагдлаа. Бизнесийн орчны барометр болдог татварын орлого ч гэсэн энэ оны аравдугаар сард бараг 1.6 их наяд төгрөгөөр өслөө. Гэхдээ 2014 оноос эхэлсэн татварын эрхзүйн орчны шинэчлэл саарав. Уг нь сүүлийн дөрвөн жил өрнөсөн шинэчлэлийн хүрээнд худалдаа, үйлчилгээний үзүүлэлт ил тод болж, эдийн засгийн сэргэлт даган эдгээр салбар идэвхижсэн юм. Бизнесийн орчин ийн сэргэсэн ч аж үйлдвэрийн салбар нурамгар хэвээр энэ оныг үдэх гэж байна. Одоогоос 3-4 жилийн өмнө шил шилээ даран үүдээ нээж байсан шинэ үйлдвэрийн тоо эрс цөөрөв. “Анд энерги”, “Говь”, “Гоёо” зэрэг компанийг эс тооцвол дотоодын хөнгөн үйлдвэрлэлд шинэ үйлдвэрүүд төдий л өрхөө татсангүй. Харин нүүрсний экспорт өссөнөөс “Чинхуа-МАК-Нарийнсухайт", SouthGobi Sands, “Өсөх зоос” компани нүүрс угаах төслөө эхлүүлсэн юм. 

Аж үйлдвэртэй адил барилгын салбар ч саарч, энэ зах зээлийн өсөлтийн цөм болдог ипотекийн зээлийн санхүүжилт хумигдсан нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдийн урмыг хугалав. Мөн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан хэдий ч энгийн иргэний амьжиргааг илтгэдэг ажилгүйдэл, ядуурал буурсангүй. Ажилгүйдлийн түвшин өнөө хэр долоон хувь шүргэсээр буй бол Монголын гурван хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур хэвээр байна. 

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй зургаа дахь хөтөлбөр хоёрдахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энэ онд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 800 сая ам.доллар Монголын эдийн засгийг чиглэж, төсөв, төлбөрийн тэнцлийг ундаалжээ. Экспортын өсөлт болон хамтарсан хөтөлбөрийн дэмжлэгээр төсвийн нөхцөл байдал сайжирсан тул олон улсын үнэлгээний S&P агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-"-аас "B" болгон дээшлүүлсэн юм. Гэхдээ төсвийн алдагдал үргэлжлэн тэлсээр, хоёр их наяд төгрөгт хүрээд байна. 

2018 оныг тун өөдрөгөөр эхлүүлж, сүүлийн хэдэн жил харагдаагүй өсөлт үзүүлсэн Монголын эдийн засаг энэ жилийг харин эрсдэлээр үдэх гэж байна. Ялангуяа, энэ онд Монголын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон нүүрсний экспорт оны эцэс хүртэл зогсохоор болов. Мөн Монголын экспортын гол гарцад ч саатал учирсан хэвээр байна.

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Эдийн засгийн өнгөрсөн саруудын сэргэлт эмзэг байсныг одоо харж байна. Улс төрийн очны маргаан, нэг улсаас хамааралтай байдал манайд хүчтэй нөлөөлж байна” гэж хэлэв. Харин эдийн засагч Ч.Хашчулуун энэ жил эдийн засгийн дийлэнх салбар өслөө. Ялангуяа, санхүүгийн зах зээлийн өсөлт онцгой байна хэмээн дүгнэв. Өөрөөр хэлбэл, биднээс үл хамаарсан хүчин зүйлс, ялангуяа, гадаад зах зээлийн таатай байдал болон олон улсын байгууллагуудын түншлэлийн хүрээнд Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдсан. Гэхдээ энэ нь иргэдэд наалдаж, эдийн засгийг тэтгэх хүртлээ чанартай, хүртээмжтэй өсөлт бус эгшин зуурын үзэгдэл байсныг 2018 оны сүүлийн улирлын үйл явдлууд баталсаар байна. Товчхондоо, өсөлт нь өндөр хэдий ч хэзээ ч хагарч мэдэх хэврэгхэн, хөөс мэт үр дүн үзүүлсэн жил болж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419