УИХ Засгийн газарт албан шаардлага хүргүүлэхээр боллоо

УИХ Засгийн газарт албан шаардлага хүргүүлэхээр боллоо

САНДАЛТАЙ СУУЛТ ХИЙЖ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхтэй зэрэгцэн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нарын таван гишүүн чуулганы танхимын хаалганы өмнө сандалтай суулт зарлав. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон ба ээлжит бус чуулганыг зарлаагүй, нээлттэй сонсгол зохион байгуулах ажлыг гацааснаас гадна өөрийн дураар парламентын үйл ажиллагааг удирдаж гишүүдийн эрхэнд халдах ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж буй юм. Мөн тэд УИХ-ын даргыг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааныг илт ирцгүй байхад ганцаараа хааж, гишүүдийг доромжилсон гэсэн юм. Дээрх таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн бөгөөд тэдний адил байр суурьтай 40 гишүүн бий гэв.

ҮХЦ-ИЙН 15 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАВ

Зарим гишүүн хурал даргалагчийг эсэргүүцэж байх зуур УИХ-ын чуулганы танхимд ирц 50 хувьд хүрч, ҮХЦ-ийн 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэв. Цэцээс Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтад Захиргааны албан хаагчийн тавьсан акт эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан гэж үзсэн юм. Цэцийн дүгнэлтийг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. харин уих-ын нэгдсэн чуулган дээр гишүүд байнгын хорооны санал, дүгнэлтийг унагаж, ҮХЦ-ийн дүгнэлтийг парламент хүлээн авлаа.

ХХААХҮ-ИЙН САЙДЫГ ТОМИЛОХ САНАЛ ГУРАВ ДАХИА ХОЙШИЛЛОО

Чуулганаар хэлэлцэх 14 асуудлын нэг нь ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэхийг шийдэх байв. Гэвч Ерөнхий сайд чуулганы танхимд орж ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулахаар болов. Өмнөх долоо хоногт мөн л сайдыг томилох хуралд Засгийн газрын тэргүүн байх ёстой гэсэн шаардлага тавьж хойшлуулаад байсан юм. Ч.Улааны хувьд Засгийн газрын саналаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж Ерөнхийлөгчөөс “зөвшөөрөл” авсан боловч парламентын шатанд гацаж сайд болох хүсэл нь гурав дахиа хойшлов.

ЧУУЛГАНЫ ТАНХИМД ЛООЗОН БАРЬЖ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ХХААХҮ-ийн сайдыг томилох эсэхийг хэлэлцэхтэй зэрэгцэн чуулганы танхимын хаалганы өмнө суулт зарлаж байсан Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар чуулганы хуралдаанд орж ирэн УИХ-ын даргын өмнө “М.Энхболд уих-ыг удирдах ёс зүйн эрхгүй” гэсэн лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ. Харин сандалтай суулт зарлахад оролцож байсан Б.Энх-Амгалан гишүүн эл чуулганы танхимд ороход байлцсангүй. Дээрх дөрвөн гишүүн “Чуулганы ирц хүрээгүй байхад хуралдаан явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж шүүмжилсэн юм. Гишүүдийн зүгээс УИХ-ын дарга болон эсэргүүцэл үзүүлж буй дөрвөн гишүүнийг чуулганы танхимыг чөлөөлж тусдаа уулзахыг шаардаж байв. УИХ-ын дарга ч сандалтай суулт зарлагсдыг өрөөндөө урьснаар чуулганы танхимыг чөлөөлж хурал үргэлжилсэн юм.

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦСЭНГҮЙ

УИХ-ын чуулганыг дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн бариад байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  байв. Засгийн газраас тус хуулийн “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалтын хэрэгжих хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул дахин таван жилээр сунгах санал оруулж байгаа юм. Мөн холбогдох өөрчлөлтийг хийснээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамруулах, Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээг бууруулахгүй байх, улсын валютын  нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Харин тус хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн боловч үдээс хойших хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ирээгүй учир хэлэлцэх асуудал гишүүдийн дунд мөн л маргаан тарив.

АН-ЫН БҮЛГИЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖТАЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлттэй холбогдуулан АН-ын зүгээс завсарлага авах санал гаргахад гишүүдийн дунд АН-ын бүлэг тарсан эсэх маргаан бас дэгдлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон зарим гишүүн “АН-ын бүлэг нэг гишүүнээ хөөж, нэг гишүүн нь бүлгээсээ гарахаа мэдэгдчихээд байгаа энэ үед АН-ын бүлгийг эрх зүйн чадамжтайд тооцвол ҮХЦ-д очих нэг шалтгаан болно” гэв. Харин үүнд УИХ-ын тамгын газраас тайлбар хийхдээ “УИХ дахь нам, эвслийн бүлгээс гишүүн гарсан, намын бүлэг тарсан тохиолдолд УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдэх ёстой. Одоогоор АН-ын зүгээс УИХ-ын дарга болон тамгын газарт албан бичиг ирүүлээгүй байна. Тиймээс АН-ын бүлгийг эрх зүйн чадамжтай гэж үзнэ” гэсэн юм. Гэхдээ уих-ын дарга АН-ын бүлгийн завсарлага авах хүсэлтээр санал хураалгасангүй.

УИХ ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж чадахгүйд хүрсэн гишүүд УИХ хүнд байдалд орсон талаар байр сууриа илэрхийлж Засгийн газрыг шүүмжилсэн. Л.Энх-Амгалан “Ерөнхий сайд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан төслийг нь хэлэлцэх, сайдыг нь томилоод өгье гээд байхад сайд нараа хуралд оруулахгүй УИХ-ыг бойкотолж байна. Ер нь парламентын дээр гарсан Засгийн газарт УИХ-ын ажлыг хэвийн явуулах албан шаардлага хүргүүлье гэсэн горимын санал гаргаж байна” гэв. Мөн Д.Оюунхорол УИХ-ын дарга, ажил хаялт зарлаад байгаа гишүүдэд учраа олох боломж олгох үүднээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг бүхэлд нь хойшлуулах зүйтэй гэсэн горимын санал гаргаж байна гэсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд дээрх хоёр гишүүний горимын саналаар санал хураалт явуулж олонхоор дэмжив. Ингэснээр УИХ-аас Засгийн газарт албан шаардлага хүргүүлэхээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419