УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга огцор" гэсэн бичиг барьж, шаардлага тавьсаар байна. Тэд үргэлжлүүлэн чуулганы индэр дээрээс дээрх шаардлагаа тавьж байна.
УИХ-ын дарга М.Энхболд "Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар суудалдаа суу. Тэгээд микрофон өгье, ярих зүйлээ ярь. Та нар хууль бус шаардлага тавихаа боль. Чуулганы хуралдааны ирц бүрдсэн. Та нар ард түмнээс мандат авч сонгогдчихоод хууль бус үйлдэл хийхээ боль. Л.Оюун-Эрдэнэ гишүүн хүн гүтгэдэгээ боль, юманд хэмжээ байх ёстой. Та хүнийг өвчтэй, зовлонтой гэж гүтгэхээ боль. Хуулийн үндэслэлээ гарга. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах хэрэгтэй байна" гэлээ.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдын томилгоог хэлэлцэх юм.