УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гишүүд гаргаад буй. Тэд 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсон УИХ-ын даргаас ёсзүй шаардаж буй юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байсан тэд өнөөдөр суулт зарлалаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар "М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.