Бага насны хүүхэд хулгайлсан эмэгтэйн хэргийг шүүхэд шилжүүллээ
Энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумаас таван настай охиныг хулгайлан авч явсан гэх П.Батсуурь гэгч эмэгтэйг цагдаагийн алба хаагч нар олж илрүүлсэн билээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд хориод байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.