Зарим хэргийг Тагнуулийн ерөнхий газарт шилжүүллээ
"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг шинэчлэн найруулсан холбогдуулан Шүүхийн төрөлжсөн архивын баримтаас цагаатгалын материалын лавлагаа, тодорхойлолт авах иргэдийн хүсэлт нэмэгдэж байна.
Шүүхийн төрөлжсөн архивын сан хөмрөгт Завхан аймгийн шүүхийн 1924-1973 оны 3380 хадгаламжийн нэгж бүхий эрүү, иргэний хэрэг хадгалагддаг. Үүнээс 1924-1954 оны хоорондох 166 хүнд холбогдох 77 хадгаламжийн нэгж бүхий эрүүгийн хэрэг, 111 лам нарын өршөөлийн тогтоол, гэмт хэрэгтнийг сулласан тогтоол зэрэг архивын баримтыг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд шилжүүлсэн. Тиймээс дээрх онуудад шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, материалаас лавлагаа тодорхойлолт авах хүсэлтэй иргэд Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд хандахыг зөвлөж байна.
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд шилжүүлсэн эрүүгийн хэргийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү