Д.Сэрээдорж: Цахим худалдаанд хязгаарлалт тавихгүй, дэмжинэ

Д.Сэрээдорж: Цахим худалдаанд хязгаарлалт тавихгүй, дэмжинэ

“Дижитал Монгол” хэлэлцүүлэг энэ сарын 29-нд боллоо. Дижитал эдийн засаг бүхий л салбарт өргөн нэвтэрч хэрэглээний шинэ чиг хандлагыг бий болгосон өнөө үед хариуцсан салбарынхан хууль эрх зүйн орчинд шинэ нэр томъёоноос эхлээд өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна. Цахим шилжилтэд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хурцаар тавигдаж байгаа энэ үед цагаа олсон чухал хэлэлцүүлэг байлаа. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ны дэд дарга Д.Сэрээдоржтой ярилцлаа.

-Бүхий л салбар дижитал инновацад нэгдэж байна. “Дижитал монгол” хэлэлцүүлгээр яригдсан гол сэдвүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХХЗХ жил бүр хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаад “Дижитал Монгол” сэдвийг сонгосон юм. Дэлхийн эдийн засгийн форумаас аж үйлдвэрийн 4.0 хувьсгал болох гэж байгааг зарласан. Энэ нь бүхий л төрлийн үйлчилгээ цахим орчинд шилжилж буйг хэлж байна л даа. Бизнесийн болон төрийн үйлчилгээнд хэрхэн, хамгийн хурдан дижитал шилжилт хийх талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

-Дата дэд бүтцийн талаар нэлээд сонирхож байна. Энэ тодорхойлолтод юу хамрагдах вэ. Гадна орчноос монголд үзүүлэх нөлөө юу байдаг вэ?

-Дата дэд бүтэц гэж дижитал шилжилт өрнөхөөс өмнө цугларсан маш олон төрлийн дата баазуудыг хэлж байгаа юм. Үүн дээр суурилж төрийн болон бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. Цахим гарын үсэг, дата төв, мэдээллийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлыг үүнд хамруулдаг л даа. Энэ талаар манай донор орнууд судалгаа хийж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Дэлхийн банк, НҮБ-ын Цахилгаан холбооны байгууллага, Facebook компанийн зүгээс цахим шилжилтийн явцад үүсэх хүндрэл бэрхшээл, нэвтрүүлэх технологийн дэвшлийн туршлага хуваалцдаг.

-Цахим шилжилтэд Монгол Улс хэр бэлэн байгаа вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийв?'

-Харилцаа холбооны хэрэглээнд үүрэн болон суурин, сансрын, радио телевизийн сүлжээ болон бусад тусгай хэрэглээний сүлжээ хамрагддаг. Монголд хамгийн сүүлд радио телевизийн сүлжээ 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тоон системд шилжиж, бүтэн дижитал орчинд ажиллах болсон. Үүнд үндэслээд төрийн үйлчилгээний “хур”, нийт иргэдэд зориулсан таниулах үйлчилгээний “дан” системүүдийг нэвтрүүллээ. Эдгээрээс гадна маш олон төрлийн дата үүсгэсэн. Эдгээрийг бизнесийн болон төрийн, хувийн гэх зэргээр ангилдаг. Хамгийн сүүлд бие даасан хөрөнгө оруулалтаар “Айтүүлс” ХК дата баазтай болсон. Өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн датад мэдээллийн аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Манай орны хувьд “үндэсний дата төв” гэж төрийн байгууллага болон хувийн бусад компаниудын дата хамгаалалт, хадгалалтыг аюулгүй түвшинд хариуцдаг. Энэхүү дата үйлчилгээг төрийн болон бизнесийн чиглэлээр ашиглахад бүрэн боломжтой.

-Дижитал зах зээлийн орлого хэдий хэмжээнд хүрсэн бэ?

-Харилцаа холбооны салбарын орлого өнгөрсөн жил нэг их наяд төгрөг давсан. Үүний 40 хувь нь үүрэн холбооны үйлчилгээнийх. Суурин холбоо, IPTV, телевизийн олон суваг болон уламжлалт домэйн вэб үйлчилгээн дээр нэмээд дата санг хадгалах хамгаалах үйлчилгээ үзүүлж байна. Энэ онд хүлээгдэж байгаа орлого 1.2 их наяд төгрөг. Энэ нь ДНБ-ий гурав орчим хувийг эзэлж байгаа юм. Өмнөх жилүүдэд манай салбарын орлого ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлдэг байсан бол уул уурхайн орлого нэмэгдсэнтэй холбоотой энэ үзүүлэлт буурч гарсан.
 

Хууль зөрчөөгүй л бол иргэдийн цахим үйлчилгээг хязгаарлах ёсгүй гэж үздэг


-Аппликейшн ашиглаж үйлчилгээ үзүүлэхэд танай байгууллага анхаарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд дижитал шилжилттэй холбоотойгоор аппликейшнд суурилсан эдийн засаг гэх ойлголт бий болсон. Монголд санхүүгийн чиглэлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын аппликейшныг хамгийн их хэрэглэж байна. Энэ салбарынханд тулгарч байгаа асуудлууд, давуу болон сул тал, ХХЗХ-ны зүгээс шийдэх асуудлуудыг ярилцах нь хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг байлаа.

-Монголд аппликейшны хөгжил хэр байна вэ. Энэ талаар судалгаа бий юу?

-Интернэт хэрэглээний талаар манай байгууллага судалгаа гаргасан. Хамгийн их хэрэглээтэй нь сошиал сүлжээ, дараа нь тоглоом орж байна. Харин эдгээрийн дараа Монгол дотроо хэрэглэж байгаа цахим хэрэглээтэй аппликейшнууд орж байна. Тиймээс бид цахим хэрэглээтэй аппликейшнуудыг эдийн засгийн суурь болгон авч үзэх гэж байгаа.

-Сошиал хэрэглээний аппликейшнуудтай QPay гэх мэт төлбөр тооцооны аппликейшнууд холбогддог. Энэ талаар сонирхуулах судалгаа, тоо баримт байдаг уу?

-Олон хэрэглэгчтэй сошиал үйлчилгээ бизнесийн цахим үйлчилгээтэй хамтрах чиглэл ажиглагдаж байна. Цаашид интернэт төлбөр тооцоо, худалдаа зэрэг нь бусад цахим үйлчилгээний суурь болох хандлагатай байна.

-Үүнд ямар зохицуулалт байдаг вэ?

-Энд одоогоор ямар нэгэн хатуу зохицуулалт байхгүй. ХХЗХ интернэт үйлчилгээ болон хэрэглээнд хязгаарлалт тавьдаггүй. Одоогийн байгаа бааз суурь дээр тулгуурлаад дэлхийн хэмжээнд хөгжиж байгаа олон төрлийн үйлчилгээ үзүүлэхийг дэмждэг. Хууль зөрчөөгүй л бол иргэдийн цахим үйлчилгээг хязгаарлах ёсгүй гэж үздэг

-Хэлэлцүүлгээс ямар бодит үр дүн хүлээж байна вэ?

-Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, бодлого шийдвэрийг нь зохих мэдээллээр хангана. Бизнесийн болон үйлчилгээний байгууллагууд ч орчин үеийн дэвшлийг мэдэрч, цахим шилжилт хурдан хийх шаардлагатай тулгарсан. Үүнд зориулсан онол, арга зам бүхий зөвлөмжүүд гаргаж өгөх юм. Түүнчлэн хэрэглэгчид рүү ч хандана. Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг ирэх жилийн төлөвлөгөөнд нэвтрүүлж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн хөгжинө гэдэгт найдаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419