Хүүхдийг томчуудын адил ялладаг харгислал

Хүүхдийг томчуудын адил ялладаг харгислал

Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, үүрэг амлалт авсан. Ардчилал хүний эрхийг үндсэн хуульд суулгахаас өмнө нэгдсэн атлаа тус конвенцийг зөрчдөг олон хүчин зүйлийг арилгаж чадаагүй л байна. Үүний нэг нь хүүхдэд оноож буй ялын бодлого юм. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлд хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дөрвөн хэсэг, 14 заалт баримтлахыг тусгасан байдаг. Харин манай улс тэдгээрийн дийлэнхийг хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Түүнээс улбаалан ял оноож буй хүүхдийн тоо буурахгүй байна. Ердөө сүүлийн гурван жилийн хугацаанд 342 хүүхэд хорих ялаар шийтгүүлсний дийлэнх нь буюу 70 хувь нь хулгайн гэмт хэргээр ял шийт гүүлжээ.

Ийн насанд хүрээгүй ч томчуудын адил ял шийтгүүлдэг явдал манай хуулийн харгис бодлоготой холбоотой. Европын ихэнх оронд хүүхдийг шийтгэхдээ томчуудынхаас ялгаатай хуулиар шүүн шийдвэрлэдэг байх юм. Тухайлбал, Герман, Нидерланд, Хорватууд 21 нас хүрээгүй хүнийг насанд хүрээгүй гэж үзэн тусгай хууль хэрэглэдэг жишээтэй. Харин манайд 21 нас хүрээгүйг хүүхэд гэж үздэг нь сай шаалтай ч, томчуудын адил Эрүүгийн хуулиар зүйлчлэн ялладаг нь анхлан гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг хатуу ял эдлэхэд хүргэдэг. Ял авч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 14-17 насныхан байна. Тэдний дийлэнх нь аливаа үйлдлийнхээ үр дагаврыг ойлгох чадвар суугаагүй, сониуч, биеэ хянах чадвар сул байдгаас гэмт хэрэгт холбогддог аж. 

Үүнийг хууль тогтоох байгууллага, мөрдөн байцаагч, шүүх прокурорынхон мэддэг хэрнээ насанд хүрэгсдийн адил байцааж, шийтгэх хууль баталж, хэрэгжүүлж байна. Өлсөхийн эрхэнд 10 мянган төгрөгийн гар утас хулгайлсан охинд хоёр жилийн ял оноож байсан тохиолдол ч манай хууль, шүүхийн түүхэнд гарч л байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг айлган дарамтлах замаар хэрэг илрүүлдэг манай уламжлалт тогтолцоо үеэ өнгөрөөснийг олон улсад мөрдөж буй хууль, тогтоомж батлаад зогсохгүй, НҮБ-аас хүртэл энэ тогтолцоог даруй халахыг шаардаж байна. Харамсалтай нь тэр стандарт, шаардлагад нийцүүлэх эрмэлзэл манайд алга гэж хэлэхэд дэгсдэхгүй ээ.

Өнөөдөр цагдаагийн байгууллагад хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх тасаг л байдаг болохоос хэрэгт холбогдсоны дараа эрхийг нь хамгаалдаг НҮБ-ын конвенцийг барьж ажилладаг хүүхдийн нэг ч байцаагч алга. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагад ч ийм байдалд орсон хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байдаггүй юм байна. Хүүхдийн гэмт хэргийг тусгай хуулиар, цагдаагийн бэлтгэгдсэн ажилтан мөрдөн байцаадаггүйн улмаас хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил байнга гардаг аж. Хүүхдийн эрхийг хангахын тулд олон стандартад нийцүүлж байж барууны жишигт хүрэх нь тодорхой.

Наад зах нь хүүхдийг хорих, байцаах өрөөг томчуудынхаас тусгаарлах ёстой. Цагдаагийн байгууллага энэ оноос л харьяа 42 хэлтэст хүүхэд байцаах тусгай өрөөг тохижуулж бэлтгэжээ. Харин урьдчилан хорих байрны тухайд хүүхдийг томчуудын хорих байранд хорьсоор байна. 2018 онд гэхэд аймаг, орон нутгийн урьдчилан хорих төвд 72 хүүхэд эрх чөлөөгөө хасуулсан бол цагдан хорих 461 дүгээр ангид 53 хүүхэд хоригдож байна. үүнээс гадна Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад (хуучнаар хүүхдийн хорих) 2018 онд ял шийтгүүлсэн 100 гаруй хүүхэд хоригджээ.

Хүүхдийн гэмт хэргээр мэргэшсэн мөрдөн байцаагч алга

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг байцаан шийтгэх үйл ажиллагаанд ч НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенц, олон улсын жишиг зөрчигдөж буй тохиолдол олон байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдаагийн газарт аваачин, айлган сүрдүүлж мэдүүлэг авдаг практикийг одоо ч мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэдэг гэнэ. Европын ихэнх оронд хүүхдийн гэмт хэргийг мэргэшсэн ажилтан, энгийн хувцастай мөрдөн шалгах стандарт үйлчилдэг аж. Тэр бүү хэл, хүүхэдтэй найз нөхдийн журмаар, тэдний сэтгэлгээ, ойлгох чадварын түвшинд харилцаж, анхан шатны байцаалт мэдүүлэг авдаг аж.

Харин манайд бол гэмт хэрэгтэн гэдэг үүднээс хандаж, архаг гэмт хэрэгтэн лугаа, айлгах ичээх байдлаар ажлын үзүүлэлтээ нэмдэг. Үүнийг засахаар анхаарч эхэлсэн ч олон улсын стандартад хүртэл өдий байна. Европын ихэнх оронд хүүхдийг яллахаас зайлсхийх аргуудыг өргөн хэрэглэдэг. Эцэг эхийн дэргэд амлалт өгүүлэх, зугаалах, зорчих эрхийг нь хязгаарлах, гэрийн хорионд оруулах гээд үйлдэлдээ гэмших олон сонголтыг санал болгодог. Эцэг эхийн хүүхэдтэйгээ харьцах харилцаа ч өөр түвшинд байдаг биз. Гэтэл бидний дийлэнх нь “манай үүнээс дандаа болохгүй юм гарна” гэх мэтээр тоншоод авах энүүхэнд.

“Цагдаатай нийлээд зодож байж ч мэдэх л хүмүүс” гэдэг. Үүнийг засаж байж л хүүхдээ гэмт хэргийн цалмаас хөндийрүүлэх учиртайг эцэг эхчүүд ухаарах ёстой. Хүний эрх гэдэг хүүхдийн эрхийг хамгаалахаас эхэлдэг гэсэн афоризмыг зүгээр ч нэг зохиочхоогүйг хуульчид, эцэг эхчүүд мэддэг болов уу. Сониуч зан болон ар гэрийн аргагүй гачигдлаасаа үүдэн анх удаа гэмт хэрэг хийсэн хүүхдийг байцаахдаа шууд архаг гэмт хэрэгтнийг илрүүлдэг арга, техник хэрэглэхээр хилс хэрэг хүлээх нь олонтаа. 

Уг нь хүүхэд гэмт хэргийнхээ тухай мэдүүлэг өгөхгүй байх, бүр юу ч ярихгүй байх эрхтэй. Энэ тухай тэднийг хамгаалсан НҮБ-ын конвенцид ч тодорхой дурдсан буй. Тус конвенцийн 40 дүгээр зүйлд “Мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугаа хүлээхгүй байх эрхтэй” гэж заажээ. Мөрдөн байцаагч хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өөрийн ур чадвараар нотлох баримтаа цуглуулдаг “ноу хау”-г олон улсын түвшинд мөрдөж байна. Монголд эл арга барилаар ажилладаг цагдаагийн ажилтан тун ховор. Орон нутагт бүр ч сураггүй. Хэрэг хүлээлгэх процедурт айж дарамтлуулсан сэтгэлзүй шүүхийн шатанд очоод түүнээс ч их шархалдаг болохыг өмгөөлөгч нар ярьдаг.

Анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүүхэд шүүхийн танхимаас хамгийн их айдаг болохыг олон улсын судалгаагаар тогтоожээ. Хуулийн нарийн учир шалтгааныг ойлгох насанд хүрээгүй хүүхэд шүүхийн шатанд очиход бас л архагуудтай ажиллаад мэргэшчихсэн шүүгч, прокурор хэргийг хүлээж авна. Хүүхдийн хэргээр дагнадаг, өсвөр насны хүүхдийн онцлог, тэдний орчинд өрнөж буй үйл явцыг мэдэрдэг прокурор, шүүгч хэрэгтэй танилцаж, шүүн таслах байтал хуульд ингэж л заасан хэмээн “хэвэнд цутгасан” хүйтэн сэтгэлээр ханддаг. Хүйтэн харьцаанаас хүүхэд ямар шархтай үлдэх нь ойлгомжтой.

Үүнээс гадна ял шийтгүүлсэн хүүхдийг нийгэмшүүлэх асуудал манай улсад хаягдсан сэдвийн нэг болжээ. Ял шийтгүүлсэн, хоригдож байсан хүүхдүүдийг нийгэм, сургуулийн орчин таатай хүлээн авдаггүйгээс дахин гэмт хэрэг үйлдэх цаашлаад архаг гэмт хэрэгтэн болох зам хүлээж байдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлж буй. Энэ тухай Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын багш Р.Уранчимэг “Хорих ял эдэлж байгаа хүүхдийн 20 хувь нь дахин гэмт хэрэгт холбогдож манайд ирдэг нь сургуулийн орчин, ар гэрийн тааламжгүй байдлаас гадна хяналт тавих байгууллага байдаггүйтэй холбоотой.

Харин одоо цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах газрын хамтарсан багт хүлээлгэн өгдөг болж байгаа” хэмээн ярилаа. Хүүхдийг бүдрээд унахад нь аргаддаг шигээ алдаж, гэнэдэхэд нь хүлээгээд авах бүтцийг бий болгох шаардлага үгүйлэгдэж байна. Сургуулийн орчинд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг нийгэмшүүлэх үүргийг өмнө нь нийгмийн ажилтан хүлээдэг байсан бол өнөөдөр тэд спортын тэмцээн, урлагийн уралдаан зохион байгуулахаас хэтэрдэггүй. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэр бүл хүүхэд залуучуудын газар ч бас таг чиг. Хүүхдийг томчуудын хуулиар нугачин ялладаг юм аа гэхэд хүмүүжээд гараад ирэхэд нь тосоод авдаг сэтгэлтэй байх сан.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419