Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын таван ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 10.00 цагт “В” танхимд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын дэд хэсэг 14.00 цагт хуралдах юм.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг 14.00 цагт хуралдана.
Мөн цагт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдахаар товлосон байна.