АТГ ЖДҮХС-д шалгалт хийхээр болжээ
Авлигатай тэмцэх газраас ЖДҮХС-д өргөн хүрээтэй шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, тус санг анх байгуулан зээл олгож эхэлснээс өнөөг хүртэлх 10 гаруй жилийг хамарсан шалгалт хийхээр болсон аж. Ингэснээр дээрх хугацаанд ЖДҮХС-гаас олгосон зээл бүрийг нэг бүрчлэн хянахын зэрэгцээ, зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг ч мөн нягтлах юм байна. Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор дээрх зээлд хамрагдахаар төсөл бичсэн ЖДҮ эрхлэгчдээс авлига нэхэхэд нь зөвшөөрөөгүй аж ахуйн нэгж, иргэнээс мэдүүлэг авч эхэлсэн байна.