"Эрэл" ХХК-ийн газрын эрхийг цуцаллаа
Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хийж байна. Хотын даргын захирамжаар өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгосон байна.
Тус газрыг "Эрэл" ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй учраас газрын эрхийг цуцалжээ. Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.