Дэлхийн шинжлэх ухааны өдрийг Монголд анх удаа “Дүдү” хүүхдийн музейд тэмдэглэлээ
Дэлхийн шинжлэх ухааны өдөр өнгөрөгч бямба гаригт тохиолоо. Тус өдрийг ЮНЕСКО-ийн 32 дугаар бага хурлын шийдвэрээр 2001 оноос улс орнууд жил бүрийн 11-р сарын 10-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэж иржээ.
Монголын анхны “Хүүхдэд зориулсан Голомт банкны салбар” нь энэ өдрийг хүүхэд, багачуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс Дүдү хүүхдийн музейд тэмдэглэн өнгөрүүллээ.
Дүдү музей нь хүүхэд багачуудад музейн тоглоомуудыг шилэн хоргоны цаанаас бус харин өөрийн гараар мэдэрч, шинжлэх ухааны туршилт хийж, хорвоо ертөнцийг таних боломжийг олгодог хүүхэд, гэр бүлд зориулсан анхны музей юм.
Тус арга хэмжээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Одон Орон Гео-Физикийн Хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Энхжаргал, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУЯ болон Голомт банкны төлөөллүүд, МУИС-ийн эрдэмтэн багш нар оролцсон юм.
Дүдү музей нь 2-12 насны хүүхдүүдэд сансрын нисгэгч, эмч, гал сөнөөгч, банкны ажилтан зэрэг мэргэжлүүдийн дүрд хувиран, тоглоомын аргаар суралцах боломжийг олгодог.
Таны хүүхэд “Хүүхдэд зориулсан Голомт банкны салбар”-аар зочилсноор улс орны мөнгөн тэмдэгтүүд, тэдгээрийн нууцлал, мөнгө ямар ач тустай талаар мэдлэгээ тэлж, 18 нас хүртлээ мөнгө хуримтлуулах Алтантүлхүүр хуримтлалыг газар дээр нь шууд нээлгэх боломжтой. Ингэхдээ өөрийн мөнгөний хайрцагаа сонгон хуримтлалын зорилго, хүсэл мөрөөдлөө бичиж, хадгалах боломжийг бүрдүүлсэн юм.
Та хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтүүлж, зорилготой, мөрөөдөлтэй, хуримтлалтай иргэн болгохыг хүсвэл ДҮДҮ хүүхдийн музейгээр хамтдаа зочилж санхүүгийн боловсролыг нь нэмэгдүүлээрэй.