Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл заалтаар шалгагдаж байсан дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж шүүхэд шилжүүлээд байгаа. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон билээ.