”Чингис хааны тахилгын судалгаа” хурал болж байна
Монгол улсын үндэсний номын сангаас Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2018.11.08/ “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал, “Чингис хааны шүтээн хөргүүд” гар бичмэл ном судар, танка зургийн үзэсгэлэн, Чингис хааны холбогдолтой судалгааны номуудын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
“Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр:
- 09.00-09.10 Нээлт: МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо
- 09.10-09.20 Гандан тэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамцын мэндчилгээ
- 09.20-09.30 “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншина
- 09.30-10.00 “Чингис хааны угийн бичиг” доктор Д.Сумъяабаатар
- 10.00-10.30 “Чингис хааны тахилгын сүм” шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, доктор, бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу
- 10.30-11.00 “Лу жанжин гүний Чингисийн цагаан сүлдний тахилгын тухай” сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу
- 11.00-11.30 “Бурханы шашин дахь Чингис хааны тахилгын тухай” Гандан хийд, Б.Жамбал
- 11.30-12.00 “Чингис хааны дурсгалын цогцолборуудын уран баримлын тухай” архитекторч, уран барималч Д.Эрдэмбилиг
- 12.30-13.00 “Чингис хааны шүтээн хөргүүд” Үндэсний номын сан, сэргээн засварлагч Г.Ням-очир
Эрдэм шинжилгээний хурлын дараа Үндэсний номын сан, Гандан тэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, танка зургуудаас дээжлэн “Чингис хааны шүтээн хөргүүд" үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэнд хувь цуглуулагчдын гар дээрх бүтээлүүд мөн тавигдана. Мөн үндэсний номын сан нэгдүгээр давхарт Чингис хааны холбогдолтой судалгааны номнуудын үзэсгэлэн худалдаанд Шинжлэх ухааны акапемийн түүх археологийн хүрээлэн, монгол судлалын хүрээлэн, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн компаниуд оролцож, хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулах гэж байна.