"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн буруутныг тогтоох шүүх хурал товлогдлоо
"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлов.
Шүүхийн албан ёсны шийдвэрт,
Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо.