АТГ 327 хэрэгт мөрдөн байцаалт хийжээ
Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн байна. Ажиллагаанд одоогоор таван гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 327 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 299 хэрэг шалгагдаж байна.