С.Бямбацогт: ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг АТГ болон прокурорын байгууллага шалгаж байгаа. ЖДҮХС-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэх талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.УИХ-ын гишүүн С.Бямбацогт "ЖДҮХС-гаас зээл авсан гэх гишүүдийн асуудлыг Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас Ёс зүйн дэд хороо давхар асуудал үүсгэхгүй.
Гэхдээ Ёс зүйн дэд хороо өөрсдийн санаачлагаар хуралддаггүй. УИХ-аас баталсан ёс зүйн дүрэмд тухайлсан иргэн, албан байгууллага Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан тохиолдолд асуудал үүсгэдэг.Гомдол ирэхгүй бол хэлэлцэх эрх байхгүй. Хэрвээ гомдол ирээд шалгахаар болвол хууль хяналтын байгууллагаар шалгагдаад дууссаны дараа гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар хуралдана. Хууль хяналтын байгууллага шалгаад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй гэсэн тохиолдолд бид ёс зүйн асуудал ярина" гэв.