Шинэ хууль хэрэгжихийн өмнөх сорилд 75 хүн хамрагджээ
Төрийн албаны тухай шинэ хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөнө. Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх ажлын эхлэл болгож, өнөөдөр (2018.11.05) нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт сорил шалгалт явууллаа.
Сорил шалгалтад яам, агентлаг, орон нутгийн хэмжээнд үнэлгээ тогтоох ажлын хэсгийн ахлагч 75 хүн оролцож, онлайнаар шалгалт өгсөн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн үнэлгээний явцыг ажиглажээ. Хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх гарааны нөхцөлийг дүгнэхэд энэхүү үнэлгээ тун чухал гэдгийг албаны хүмүүс тодотгосон бөгөөд жил бүр хийдэг гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй байдлаар авч байгаа гэдгийг тайлбарлав.