ХҮН-ын дарга Б.Найдалаа: Монгол дахь Улс төрийн корпорацийн ажилчдад хэлэх үг

ХҮН-ын дарга Б.Найдалаа: Монгол дахь Улс төрийн корпорацийн ажилчдад хэлэх үг

Бүртгэлгүй, хянах тоолох, татвар авах боломжгүй хэрнээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж, орлого олж, зарцуулж байдаг хэсгийг албан бус буюу далд эдийн засаг гэдэг. Мөн бүртгэлээс гадуур хулгай, авлига, хууль бус наймаа, мафийн нууц далд эдийн засаг байж болно. 

Гэтэл Монгол Улсад үүнээс өөр, нийт эдийн засаг дотор шимэгч паразит дарга нарын эдийн засаг давхар үүсч, өсөлт, нийгмийн хөгжлийг тас боомилсон байдалтай болжээ. Улсын төсвөөс цөлмөж санхүүждэг, эргээд улсын төсвийг захиран зарцуулах улс төрийн эрх авах хүртэл бүтэн эргэдэг цогц “эдийн засаг”.

ЖДҮ-г хөгжүүлэх, тариалан эрхлэлтийг дэмжих, орон нутгийг дэмжих, инновацийг дэмжих, малчдыг дэмжих, мал хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэх мэт өөр ямар л бол ямар иргэдийн төлөө гэсэн хэн ч үгүйсгэж чадахааргүй зөв гоё нэрээр, хууль баталж, хөтөлбөр гарган, санхүүжилтийг нь улсын төсөвт олон тэрбумаар нь суулгадаг. Зөвхөн төрийн энэ сангууд биш цаана нь тендер, концесс, бондын зээл гээд ямар хэлбэрээр төсвөөс мөнгө гадагшилж болно тэр бүгд бас санхүүжилт төсвөөс авах нэгэн төрлийн арга зам нь.

Энэ бол далд эдийн засаг биш, албан ёсны тоо бүртгэлд орно, зээл, төсөв, татвар, тайлан гэх мэт бүгд бодлого журмын дагуу мэт явна. Тэр нь харин жинхэнэ эзэд иргэдэд хүртээлгүй, цөөн тооны дарга сайд, улс төрийн бүлэглэлийн хүрээллээр дамжин шат шатандаа өөр өөрийнхөө хэмжээнд таарсан хүүгүй зээл, тендер, тусламж өгөөж хэлбэрээр хуваарилагдана.

Хуваарилалтыг нам, бүлэглэлийн "дарга нар" албан бусаар хийж зохицуулна. Монгол Улсын эдийн засаг 3.2 сая хүнийх бол энэ эдийн засаг ердөө 10 мянган (?) хүн дотор эргэлдэнэ, гэхдээ нийт орлого ашгийн дийлэнхийг цөлмөж, бусдын ажил, бизнес хийх боломжийг хаана.

Энэ шимэгч эдийн засгийн гишүүн хүүгүй зээл арын хаалгаар тэрбумаар нь авч, бусдаас давуу байдалтай болсноор өөрийн "ЖДҮ" бизнесээ хялбархан босгоно, эсвэл зүгээр л банкинд хадгалуулах, ББСБ байгуулан өндөр хүүтэй зээлүүлж мөнгө хүүлж, зах зээл дээр байхгүй өндөр ашиг богино хугацаанд олдог байна. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид яг тэр мөнгийг нь өндөр хүүтэй зээлж авч бизнесээ зогооно.

Мэдээж бизнес эрхлэгч нөхөр "татвар", хувь ногдлоо өөрийг нь харж үзсэн, олон тэрбумын хүүгүй зээл өгсөн бүлэглэлдээ хураалгана. Зарим бизнес олигтой юм хийгээгүй атлаа нүдэн дээр огцом томордгийн, гэнэт том барилга объект сүндэрлүүлчихдэг, үл хөдлөх хөрөнгөтэй болж түрээслэн хүүлэгч, тасархай баян болдгийн, бас газрын үнэ тэнгэрт хаддагийн цаад учир энэ. Эргээд ашгаараа улс төрөө санхүүжүүлнэ, намдаа хандив өгнө, хэвлэл мэдээллийг, тойрон хүрээлэгчдээ худалдан авна, өөрийн талд үйлчлэх, олны толгойг эргүүлэх зорилготой коментчдын армийг үүсгэнэ.

Хэн олон дагагч, цүнх баригч (ажилчид) цуглуулж, цалин өгч, тэжээж чадаж байгаа нь эрх мэдэлтэй, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэн гэсэн үг. Аажим намынхаа нэг фракцийг, эсвэл бүтнээр нь хувьчлан авч, хувийн намтай болно. Сонгуульд хэн хаанаас яагаад их хэмжээний мөнгө хайр гамгүй цацаж, тараадгийн, хувийн телевизтэй болж, хэвлэл мэдээллийг хүсээнээрээ хаалтын гэрээгээр зогсоож чаддагийн учир энэ. Нам нэртэй боловч улс төрийн корпорац болж хувирсны шалтгаан мөн энэ.

Сонгогчдыг хуурч маллах, аргагүй нөхцөл байдлаар нь дарамтлах, мөнгө тараах ажлыг хариуцдаг бага шиг цалинтай байнга ажилладаг намын салбар хороо, хөл гэгдэх нэгжүүд байна. Мөн сонгуулийн үеэр мөнгө тараах, цөөн омог бүлгийг санал өгүүлэх үнэн худал нь мэдэгдэхгүй "би чадна" бүлгийн цагаар ажилладаг түр ажил хайгсад бас нэр дэвшигчдийг тойрон эргэлддэг. Ингэж Монголын эдийн засгийн ажлын байр, орлогын нэлээд хэсгийг улс төрийн халтуур эзэлдэг, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэд ажил олгогч боссууд, ачтан болон хувирчээ. 

Улс төрчдийн энэ сүлжээг дэмжин, бага шиг цалин хөлс аван иргэдийг мунхруулах, дарамтлах, мөнгө тараах ажлыг гардаж буй хүмүүс үр хүүхдийнхээ ирээдүйг алж байгаагаа, өөрийнхөө илүү амьдрах боломжийг бусдад үнэгүй бэлэглэж, түүнийгээ төлөө нөгөө хэдэн даргаа долоон тал засч доош орж байгаагаа ухаардаггүй.

Жирийн иргэд хотод ч хөдөө суманд ч хоорондоо талцаж, намчирхаж, дээрээ залсан хувалзнуудынхаа өмнөөс ах дүүс, найз нөхөдтэйгээ хүртэл муудалцан сонгуульд ялсны дараа дарга нарын төсвөөс цөлмөх мөнгө-бялуунаас үртсийг нь олж долоох хөдөлгөөнд нэгддэг. Улс төр хийж байна гээд олон залуус энэ улс төрийн корпорацид “ажилд орон”, эзэндээ үнэнчээ харуулах, шимэгч эдийн засгийг ажиллуулах нэг эд эс нь болон ирээдүйгээ гишгэчиж эхлэнэ.

Улс төрийн корпорацийн эздийн хувьд жирийн иргэд бизнесийнхэн ядуу, хямдхан, ажил бизнес, амьдрал нь элдэв саад барцадтай байх тусам тэдний ашиг орлого, тоглох орон зай гарах тул улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж, шинэ хүчин, эрүүл санааг саармагжуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын шударга бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг олныг төөрөлдүүлэн турхирч, бужигнуулж байдаг. Үүнд гадны ашиг сонирхол ч хавсрах нь бий. 

Ийнхүү, улс төрийн гэж нэрлэж болох улс доторх улс, эдийн засаг доторх давхар шимэгч эдийн засаг үүссэн байна.

Энэ эдийн засаг жирийн иргэд, бизнесийнхэнд хамаагүй, сонгуулийн мөнгө тараах, сонгуульд ажиллах багийнхан, дарга нарын тойрон хүрээлэлд л хамаатай, нийгмийн хамаг баялаг, боломж бүрийг тэдэнд хуваарилах тогтолцоо буюу дарга нарын эдийн засаг.

Эдийн засаг бий болж буй баялаг, улсын төсвийн дээж хэсгийг энэ эдийн засаг руу сороод авчихдаг тул багш, эмчийн цалинг нэмэх төсөв байдаггүй, сургууль цэцэрлэг барих мөнгө байдаггүй, жинхэнэ бизнес эрхлэгчдэд зээл хүрдэггүй, ажил олдохгүй, зээлийн хүү буурахгүй, валютын ханш тогтворжихгүй, яаж зүтгэж хичээгээд бизнес олигтой босохгүй, амьдрал дээшлэхгүй. 

Монгол Улс, Монгол хүн бүр ийм шимэгч тогтолцоонд бариулан, өөрийн мэдэлгүй энэ шимэгч тогтолцоонд үйлчлэн, хийж бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйгээ бүтээх боломжоо булаалгаж байна.

Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл ганц нэг сайд огцруулаад дуусах биш төсвөөс зувчуулдаг улс төр, санхүүгийн энэ бүтцийг тэр чигт нурааж, нэр холбогдсон улс төрчдөөс төрийг цэвэрлэх шаардлагатай. Үүнийг Монголчууд талцаж, намчирхаж хоорондоо маргах биш харин асуудлын эсрэг талд гарч, хүүлэгч улс төрчдийн эсрэг нэгдсэн цагт л хялбархан бүтээж чадна. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419