УБЦТС-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ
Улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд хамгийн ихээр асуудал дагуулж байгаа ЖДҮ-ийн сонгон шалгаруулалт, санхүүжилт нэг ёсондоо өндрөө аваад байгаа. Эрх баригч МАН-ын гишүүд сайд нарын жагсаалтаар олонд ил болсон ЖДҮ-ээс санхүүжигчид өдөр хоногоор бус цаг, цагаар нэмэгдэх болсон. Тодруулбал,
- Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
- Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
- Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
- УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК,
- УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК,
- Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК,
- Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК
- 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь ил болоод байгаа юм.
Мөн энэ удаад УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан гэж хүний хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болжээ.
Түүний хувь эзэмшдэг “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ийнхүү ЖДҮХС нэг онд, нэг хүнд гурван удаа зээл өгсөн байна.
УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг