ШХАБ руу тэмүүлэх хоёр “А”

ШХАБ руу тэмүүлэх хоёр “А”

ШХАБ руу нэгдэж жинхлэе гэх уриа цууриа лалын Бүгд Найрамдах Афганистан улсаас салахаа болиод удаж байна. ШХАБ-ын саммит дөхөнгүүт л афган даяар энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Манайх ч мөн ийм замаар орж үзсэн, жишээ нь 2018 он. Ирэх онд ч Бишкекийн саммитын өмнө мөн тэгнэ. 2015 онд уфагийн уулзалтаар гэнэт өнөөх Афганистан элсэх нь үү гэмээр мэдээлэл цацагдаж байв. Экстремизм, сепаратизмтай тэмцэх талаар Афганистан, ШХАБ-ын хоорондын харилцан ажиллагааны протоколд 2015 оны тавдугаар сард Кабулд гэнэт гарын үсэг зурсан юм.

Тэр үеэр Афганистаныг ШХАБ-д жинхлүүлэх асуудал ярилцсан. Энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болох нь Афганистаны эрх ашигт яг нийцнэ. Хэрэв өрнөд дэх түншүүд нь саад хийхгүй бол Кабул элсэхэд бэлэн байна, эдийн засгийн хувьд их хожоотой хэмээн Афганчууд үздэг болсон юм билээ. “ШХАБ-ыг Афганистан улс эдийн засгийн өнцгөөс харж байна. Яваандаа тус улс бүс нутгийн зангилаа нэг улс болж болно. Тэгснээрээ аюулгүй болон тогтвортой байдлыг хангахад их хувь нэмэр оруулна. Цаашлаад ШХАБ-ын гишүүн ихэнх орны хувьд ч гүүр болж болно. Учир нь тус улс транзитын хувьд ач холбогдол тун их” хэмээн Афганистаны худалдааны сайд Мохаммад Амин Фархан гэдэг хүн ярьж байв.

Түүний ярьснаар, Афган ба ШХАБ-ын хоорондын интеграц хэзээ мөдгүй эхлэх ба ингэснээр дэлхийд энэ орныг анхаарах шохоорхох явдал шинэ шатанд гарна гэж ойлгуулж байв. 2018 оны зургадугаар сард манайхан яг тэгж ярьж, ойлгож байсан даа. Одоо бултаараа мартчихаад Улаанбаатарын утааны тухай яриа өрнүүлээд явцгааж байна. Эдийн засгийн хувьд бус Афган-Пакистаны бүс нутгийн 2015 оны геополитикийн хувьсал л энэ орныг ШХАБ руу чиглүүлнэ хэмээн Афган эрдэмтэн Салман шейх үзсэн нь бий. Учир нь шинэ Ерөнхийлөгчийн өнгөн дээр Кабул нь исламабад руу огцом эргэсэн ба талибан хөдөлгөөнийг номхруулахад өмнөд хөрш Пакистанаа түших болсноор ШХАБ руу аяндаа хандахаас аргагүй болох юм.

Учир нь Энэтхэгтэй зэрэгцүүлээд өрсөлдөгч Пакистаныг нь ШХАБ-д жинхлүүлж байгаа бол Пакистаны талыг баримтлагч Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай зуурсаар байгаад араас нь ШХАБ руу орохоос аргагүй. Өрнөдийг баримжаалсан өмнөх Ерөнхийлөгчийн өнгөн дээр талибантай арван хэдэн жил байлдаад дийлсэнгүй. Харин энэ удаа ШХАБ-д элсэж, гео эдийн засгийн лут төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн геополитикийн ялалт байгуулна гэж тэр нөхөр үзэж байсан аж. Шинэ Ерөнхийлөгч Ахмадзай бол бүс нутгийн ойрын тоглогчид болох Пакистан, Хятад, Энэтхэг, Ирантайгаа харилцаагаа хөгжүүлэхийг зоригч, НАТО-гийн ISAF (International Security Assistance Force) хэмээх олон улсын энхийг сахиулах хүчнийг гаргаж дууссаны дараах бодит аюулыг мэдрэгч хүний хувьд “Пакистан ба ШХАБ” гэсэн гадаад бодлогын шинэ чиглэл гарган, мөрдөж эхэлжээ.

Хэзээнээс геополитикийн хүчтэй өрсөлдөөний талбар болсоор ирсэн Афганистаныг ШХАБ-д жинхлүүлснээр тэрхүү өрсөлдөөний эрч суларна. Улмаар тогтвортой байдал дээрдэнэ хэмээн Афган нөхөд хэлж ярьж байсныг ор тас үгүйсгэмгүй. Өмнө нь цэргийн хүчээр энхийг тогтоож байсан ISAF-ыг бодохул ШХАБ нь Афганистаны нөхцөл байдалд тэс өөрөөр нөлөөлнө гэж үзэж байна. 1997 оны Орос-Хятадын байгуулсан Москвагийн тунхаглал (олон туйлт ертөнцийн тухай), 2001 оны ОХУ, БНХАУ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ гэхчлэн тулгуур баримт бичгүүдэд бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин сахиулах системийг зааж өгснийг Афганчууд 2015 онд гэнэт уухайлан эшлэж байсансан.

Ардчиллыг өргөжүүлэн, дэглэмүүдийг солих замаар аюулгүй байдал тогтоодог Америкийн концепц Афганистанд хэрэгжсэнгүй, “Арабын хавар”ын дараах Арабын орнуудад ч биеллээ огт олоогүй тул ШХАБ руу хандахаас аргагүй гэх дүгнэлт хийсэн нь ч анхаарал татаж байлаа. Ерөөсөө АНУ, НАТО-гийн хүчнийг гаргасны дараах Афганистаны аюулгүй байдлын том хар ангалыг ШХАБ-аар нөхүүлэх, хамаг ачааг үүрүүлэх далдын төлөвлөгөө явж байж магадгүй юм.

Хэрэв Афганистан ба ШХАБ-ын хооронд жинхэнэ интеграц хөгжүүлэх бол эхлээд Талибаныг энэ улсын нийгмийн амьдралаас бүрмөсөн устгаж арилгах ёстой, хар тамхины тариалангийн ургацаараа ДНБ-ээ бараг тэр чигт нь босгож буй эдийн засгийн тогтолцоогоо орвонгоор нь өөрчлөх ёстой. Гэтэл энэ бүхнийг ШХАБ хийхээр очих гэж үү? Афганистанд буян үйлдэж гишүүнээр авах гэхээсээ хар тамхины зөөвөр, шашны экстремизмд өөрсдөөр нь хяналт тавиулж, дараа нь хариуцлага нэхэхийн тулд ШХАБ руу татаж оруулахыг зорьж байж болно. Хэрэв тэгж элсүүлбэл АНУ, НАТО-гийн цэргийг нутагтаа байрлуулсан ШХАБ-ын анхны бүрэн эрхт гишүүн улс болж таарна. АНУ, НАТО-гийн цэрэг гишүүн улсынх нь нутагт байж болно гэдгийг ШХАБ-ын бусад гишүүн орон хүлээн зөвшөөрөх анхны тохиолдол болно. Гэвч тэгтлээ ч их удна даа. Орос тэгүүлэхийг шахна, Хятад огтоос хүсэхгүй.

• Эдийн засгийн хувьд бус Афган-Пакистаны бүс нутгийн 2015 оны геополитикийн хувьсал л Афганистаныг ШХАБ руу чиглүүлнэ хэмээн эрдэмтэн Салман Шейх үзсэн нь бий.

• “Лалын улс”-ын opлoгo эрс татарч, 2014 оныхоосоо 10 дахин унасан учраас одоо хууль бус бизнесээр л голоо зогооно.

• ШХАБ нь хүнд суртлын байгууллага, гишүүдээр эгнээгээ тэлээд байх бус ерөөсөө шинэчлэгдэх ёстой, иймийн тулд хоёр талынхаа хэлхээ холбоог бэхжүүлээд явах ёстой гэсэн үзэл Бакуд түгээмэл

Афганистан нэр холбогдох өөр нэг ноцтой асуудал бас бий. ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн гүйцэтгэх хорооны дэд захирал Жумахон гиесов гэдэг хүний мэдэгдэл л дээ. Олон улсын терроризмтой тэмцэхэд хууль бус зэвсэг нийлүүлэлтийг эсэргүүцэх тухай олон улсын бага хурал дээр тэрээр ярихдаа “лалын улс” гэх лалын террорист бүлгийнхэн өөрийн дайчдаа Орос, Европ, Азийн орнууд руу шилжүүлэн байршуулах гэж байна гэжээ. “Лалын улс” нь Сири дэх Засгийн газрын хяналтын нутаг дэвсгэрээс хөөгдөөд гарч байгаа ч хүчээ дахин бүлэглэж, гадаад дахь үүр хороодоо идэвхжүүллээ. “Лалын улс”-ын эмхлэн байгуулсан хорлон сүйтгэх-алан хядах бүлгүүд Европ, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Орос руу тархлаа хэмээн гиесов анхааруулжээ. ШХАБ-ын энэ даргын анхааруулгыг ОХУ-ын БХЯ нотлоогүй, харин гадаад тагнуулын албаны тусгай зориулалттай төвийн нэгдүгээр орлогч дарга Сергей Кожетев энэ талаар аль нэг улсыг нэр заалгүйгээр хэвлэлийн хурал дээр мэдэгдэж сануулжээ. Харин Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон Гиесовын анхааруулгаас түрүүлээд нотолчихсон.

Тэгэхдээ бүр Афганистан дахь “лалын улс”-ын аюул гээд шууд нэрлэчихсэн юм. “Лалын улс”, “Aль-Каеда” зэрэг террорист бүлгүүд ойртон нэгдэх гэж байгаа нь глобал шинэ аюул болж магадгүй. Тэд нэгдсэнээр “Гибрид террорист холдинг” байгуулж, тэгснээр хүчирхэг нөөц бааз, тогтворгүйжүүлэгч ноцтой хүчин болно гэсэн үг. ӨӨөрөөр хэлбэл, терроризмтой хийх тэмцэлд шинэ арга барил боловсруулах шаардлага тулгарлаа. Террорист аюул ийнхүү глобалчлагдах нь зарим улс орны удирдлагын байр суурийг сулруулах нь тодорхой. Афганистанд можахедуудад найдлага тавиад, дараа нь “Аль-Каеда”-г буй болгочихсон, тэр нь 2001.09.11-нд АНУ-д террорист халдлага үйлдсэн, Ирак, Сирийн дотоод хэрэгт оролцоод “Лалын улс”, “Жабхат-Ан-Нусра”-г буй болгочихсон хэмээн Сергей Кожетев анхааруулга өгчээ. “Лалын улс”-ын opлoгo эрс татарч, 2014 оныхоосоо 10 дахин унав. 2014 онд гурван тэрбум ам.доллар байсан санхүүгийн орлого нь одоо 200-300 сая ам.доллар байна. Нефтийн орд бүхий газруудаа алдсан учраас одоо тэд хууль бус бизнесээр л гол зогооно, мөнгө угаана.

Ирак, Сири, мөн Афганистан дахь хар тамхины зөөврийн зарим гарц сувгуудыг тэд булаан авч магадгүй хэмээн ОХУ-ын холбооны аюулгүйн албаны шуурхай мэдээлэл, олон улсын харилцааны албаны дарга Сергей Беседа мэдэгдсэнийг энд эшлэх нь зүйтэй байх. Ийнхүү Иракт ялагдаад дууссан, Сириэс хөөгдөн гарч байгаа “Лалын улс”-ынхныг Европ, Еврази, Ази руу тараах хоёр л суваг бий. Туркээс цаашаа Европ руу, Пакистанаар дамжаад Афганистанд хүрч, тэндээс хойшоо гарах гэсэн хоёрхон маршрут байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бүхний цаана ШХАБ-д жинхлэе гээд байгаа, ШХАБ-д Монголтой зэрэгцээд ажиглагч байгаа Афганистан л яригдаад байна. Дараа нь бас нэг идэвхтэй улс ШХАБ-д анхаарал хандуулан одоо ид ажиллаж байгаа нь Азербайжан. “Гурван хорт хүчин”-тэй тэмцэнэ: Терроризм, сепаратизм, экстремизм-гэх энэ заалтыг гол болгон ШХАБ-д ажиглагч болох өргөдлөө өгөөд шийдүүлж чадаагүй, гэвч ажиглагч болохын төлөө цуцалтгүй ажиллаж буй. Циндаогийн саммитаар шийдүүлчихнэ хэмээн горьдож байсан хэмээн оросын эрдэмтэн Ф.Ибрагимов ярьсан нь ч оргүй биш байх. Циндаогийн саммитаас өмнөх үйл явдлаас сөхье.

2018 оны хавраас Азербайжаны хэвлэл мэдээллээр эл сэдэв ихээхэн шуугиан тарьжээ. Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хикмет Гажиев “Азербайжан нь ШХАБ-тай хамтран ажиллахад ихээхэн ач холбогдол өгч байна” хэмээн мэдэгдэж, “Тус улс ШХАБ-д элсэнэ” хэмээн үндэсний ШУА-ийнх нь Кавказ судлалын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Лилия Мирзазаде зарлаж байв. Тэгэх тусмаа Азербайжаныг ШХАБ-д ажиглагч гишүүний статустай болохоор өргөдлөө өгсөн хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин зарласан, үүгээр Баку «Дорно зүг рүү эргэлээ» гэхчлэн ярьж бичсэн явдал олширчээ. Тус улс 25 жилийн турш сепаратизмд нэрвэгдэж хэлмэгдлээ. Хэрэв ШХАБ-д элсэж чадвал дэлхийн ийм жинтэй том тавцангаас Арменд улс төрийн ээлжит дарамт шахалт үзүүлж чадна. ШХАБ-ын гишүүн болж гэмээнэ мэдэгдэм үр дүнд хүрнэ, одоогийнх шиг яриа хэлэлцээний түншийн статустай байгаад юунд ч хүрэхгүй бөгөөд терроризмд нэрвэгдэж байна. Ойрх дорнодод нөхцөл байдал тогтворгүй, Сири, Иракт иргэний дайнтай, гэтэл азербайжанаас очсон баахан иргэд нь террорист бүлгүүдэд хуваагдан радикал, хэт даврагч болоод тулалдаж байна, тэд эх орондоо эргэж ирлээ гэхэд террорист халдлага үйлдээд эхэлнэ, хэдийгээр Азербайжаны тусгай алба Орос, Ираны коллегтойгоо хамтраад амжилттай ажиллаж байгаа ч гэлээ тус улс ШХАБ-д элсэхгүйгээр амжилт олоход хэцүү ажээ.

Ер нь ШХАБ хэтдээ байлдааны ажиллагаа явуулах цэргийн эвсэл болоосой гэх Азербайжаны далд хүсэл байх магадлалтай. ШХАБ-ын үйл ажиллагааны гол чиглэл нь терроризмын эсрэг тэмцэх явдал. Терроризм ба экстремизмийн аливаа явуулгад “тэглэх тэвчээр”-ийн зарчим (принцип “нулевой терпимости”) баримтална. Терроризмтой тэмцэх талаар цогц ажил явуулах нь ШХАБ-ын үйл ажиллагааны чухал гол чиглэл хэвээрээ байна. “Тэглэх тэвчээр”-ийн талаар консенсуст хүрсэн, терроризм ба экстремизмийн аливаа явуулгад зөвтгөл гэж байхгүй хэмээсэн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимовын мэдэгдэлтэй Азербайжаны хүсэл зорилго яг нийцэж байгаа мэт. ШХАБ-ыг азербайжан гадаад бодлогынхоо нэг тэргүүлэх чиглэл болгон, шаргуу ажиллаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр мэдээ үе үе тархдаг. Үүний нэг жишээ бол 2018 оны намар тус улсын гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяровын Бээжинд ноён Рашид Алимовтой хийсэн хэлэлцээ. Гадаад улс төрийн бодлогынхоо хөгжилд нэг том алхам хийлээ гэснийг нь бодохул гарах үр дүнг бэлээхэн хэлээд өгчих шиг. ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын дараагийн хуралдаанаар ажиглагч болохыг хүссэн өргөдлийг нь хүлээн авахаар болжээ. Нэг үгэндээ өргөдлөө өгчихлөө гэсэн үг. Тус улс яриа хэлэлцээний түнш болох үйл явцаа 2016 онд баталгаажуулж, одоо шат ахиж статусаа нэмэгдүүлэхээр болж байна.

Тус улсыг энэ байгууллагад элсүүлэхгүй, ойртуулахгүй, ашиггүй хэмээн үздэг азерууддаа томхон цохилт болох алхам хэмээн тэд өөрсдөө үзэж байна. ШХАБ нь хүнд суртлын байгууллага, гишүүдээр эгнээгээ тэлээд байх бус ерөөсөө шинэчлэгдэх ёстой, иймийн тулд хоёр талынхаа хэлхээ холбоог бэхжүүлээд явах ёстой гэсэн үзэл Бакуд түгээмэл байгаа аж. Ильгар Велизаде гэх улс төр судлаач ШХАБ-ыг ингэж тодорхойлжээ. ШХАБ бол Паназийн чиглэлтэй байгууллага. Үндсэн оролцогчид нь азийн төв-зүүн хэсэгт төвлөрч байна. Азербайжан бол ШХАБ-ын үндсэн төвөөс хэт алслагдсан. ШХАБ-тай Баку хамтран ажиллаад ашиг хүртэх магадлал бага. Эдийн засгийн үүднээс авч үзвэл ШХАБ-ыг тааж цөхөөд байх зүйлгүй. Хятадын хамгийн өргөн хүрээтэй дэд бүтцийн санаачилга болох “Торгоны зам”-ын эдийн засгийн бүслүүр байгуулахад ШХАБ-ын гишүүд нь данслагдсан гэжээ. Азербайжаны өнцгөөс ШХАБ-ыг хэрхэн ойлгодог нь бас сонирхол татахаар юм. Эвлэршгүй өрсөлдөгчид хамтран ажиллаж болдог тавцан буюу жишээ нь Энэтхэг, Пакистан хоёр бүрэн эрхт гишүүн нь болчихсон гэж нэг хардаг. Армен, Азербайжаны хэн хэн нь потенциал бүхий гишүүн, бараг 30 жил Нагорно-Карабахыг тойрч байлдсан, цэрэг хуримтлуулсан, одоо ганц шүдэнз асаахад л дуусна. Ереваны хувьд ОДКБ ба Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, ШХАБ-д оролцох нь өргөн хүрээтэй интеграцын үйл явц руу хийх бас нэг логик алхам нь болно.

Азербайжаны хувьд одоогоор Евразийн эдийн засгийн холбоог хүсэмжлэхгүй байгаа, Арментай зэрэгцээд нэг бүтцэд орох хүсэлгүй. гэтэл одоо Баку ШХАБ дахь статусаа дээшлүүлэхээр зарчмын хувьд шийдвэр гаргалаа. Арментай зэрэгцэхгүй гэсэн тэр хүслээ ШХАБ дээр гаргаж тавихгүй. Хэтдээ бүрэн эрхт гишүүн нь болно гэх тооцоотой. Зарим шинжээчийн үздэгээр ШХАБ-д тус улсыг Хятад лоббидож байгаа ба ноён Мамедъяров Бээжинд ирээд Дорно-Өрнө, Умард-Өмнөд, Өмнөд-Өрнө гэх Бакугийн оролцоотой тээврийн коридорын тухай ярьсан нь санаандгүй явдал биш. Энэ нь дэлхийд нөлөө бүхий байгууллагын дотоод үйл явц руу нэвтрэх төдийгүй, азийн зах зээлд гарах, хэтдээ өвөр Кавказ руу ШХАБ-ыг татах алхам байж болох юм. ШХАБ дахь статусын төлөөх өрсөлдөөнд Азербайжаны араас Армен элдэж яваа. Тус байгууллагад ажиглагч гишүүн болох гэсэн Ереваны өргөдлийг Бээжинд хаалт тавьсан гэх мэдээ тархсан. Харин Орос алдагдсан тэнцвэрийг хэвийн болгохын тулд Арменыг лоббидож мэдэх юм. Карабахын чиглэлд Азербайжан, Армены байр суурийг ШХАБ ойртуулж чадах уу гэдэг эгзэгтэй асуудал бий. Энэ хоёр улс хоёулаа ЕАБХАБ-ын гишүүд. ШХАБ-ын тэрхүү зарчмууд ЕАБХАБ-ын тунхагладаг зарчмуудтай агаар нэгэн буй. Тэгэхлээр ШХАБ-ын тавцанг Нагорно-Карабахын мөргөлдөөнийг шийдүүлэх улс төрийн тавцан болгож ашиглахыг зорьж болно.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419