“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ
Өнгөрсөн оны зургадугаар сарын 5-ны өдөр БГД-ын гуравдугаар хорооны нутаг дэвсгэр "Нарны хороолол" хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Уг хэрэгт "Сохо Мебель" компанийн Ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой учир нь талийгаач Ж нь тавилгын их дэлгүүр болох “Сохо мебель” компанийн ерөнхий захирал Жадамба гэж хүний туслахаар ажиллаад удаагүй байсан. Мөн талийгаач өмнө нь захиралдаа зодууллаа хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан удаатай.
Тэгвэл эл хэрэгт холбогдоод байгаа Сохо Мебель компанийн захирал Б.Жадамбаад холбогдох хэргийг Мөрдөн байцаах газраас уг хэргийг татаж шалгаж эхэлсэн гэнэ.