Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал болно
Дуучин Б.Амархүү бусдын биед гэмтэл учруулсан хэргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс маргааш (2018.11.01) өдрийн 15.00 цагт Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.
Б.Амархүү нь 2018 оны хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө нэгэн рестораны үүдэнд 30 орчим насны залуутай зодолдсон ба хохирогч толгой нь хагарч, биедээ хүнд гэмтэл авсан ажээ.