Засгийн газрыг шүүхийн хяналтаас гаргах Захиргааны ерөнхий хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Засгийн газрыг шүүхийн хяналтаас гаргах Захиргааны ерөнхий хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн гол концепци нь Засгийн газрыг шүүхийн хяналтаас гаргахад оршино хэмээн хуульчид үзэж байна. Ингэснээр Засгийн газрын эрх мэдэл нэмэгдэх юм. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг буруутай эсэхийг тогтоохын тулд шүүхээр хянан хэлэлцэх шаардлагагүй болно гэсэн үг.

Захиргааны ерөнхий хууль нь бүхий л захиргааны байгууллагын үйл ажиллагааг нийтлэг байдлаар зохицуулдаг ерөнхий хууль. Харин Засгийн газар нь хууль тогтоогчийн баталсан хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага буюу захиргааны байгууллага. Иймээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүхийн хяналтаас гаргахын тулд  Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг хууль, шүүхийн байгууллагынхан эсэргүүцэж байгаа юм.

Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан уг хуулийн өөрчлөлтийн талаар “... Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой. Одоо явж байгаа төдийгүй ирээдүйд үүсэх өмч хувьчлалтай холбоотой маш том маргааныг шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь улс төрчид дур зоргоороо асуудлыг шийдэх боломж бий болгож, тэр нь иргэн ямар ч газар хандаад эрхээ хамгаалуулах боломжгүй болох нөхцөл бүрдүүлж байна. Засийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагыг хувьчлах гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субъект болох Захиргааны хэргийн шүүхийн харъяаллаас гаргавал Засгийн газар хууль зөрчдөг, хүний эрхэд халддаг, дур зоргоороо авирладаг байдал газар авч, ноцтой ухралт болно” гэсэн юм.

Хуульч Д.Оросоо “Засгийн газар төслөө бүхэлд нь татан авах хэрэгтэй. Эл хуулийн төсөл юуны түрүүнд Үндсэн хууль, цаашлаад олон улсын хүний эрхийн гэрээ конвенц, хэм хэмжээнд харшилж байна. Олон улсын зарчим, хэм хэмжээнд хүн хуулиар хамгаалуулах эрхтэй, энэ нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын иргэн шүүхэд хандах эрхгүй болж байгаа нь хүний эрхийг зөрчсөн, эрх зүйн баталгааг дордуулсан алхам юм.

Үндсэн хуульд төрийн эрхийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх хэмээн хуваарилсан байдаг ч 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрдэх болж, парламентын хяналтаа алдсан. Гэтэл Засгийн газар парламентын хяналтыг үгүй хийгээд зогсохгүй шүүх эрх мэдлийн хяналтаас ч гарахыг эрмэлзэх боллоо.

Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх хянахгүй болсноор хаана ч захирагдахгүй, дур зоргоороо үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна ойрын үед өмч хувьчлалтай холбоотой шийдвэр гаргахын тулд энэ төслийг хэлэлцэж эхэллээ хэмээн хардаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өмч хувьчлалтай холбоотой шийдвэр гаргавал шүүх хянах боломжгүй төдийгүй улс төрийн “бялуу хуваах” системээр шийдэх гэж байгаа хэрэг” гэж хэлсэн.

Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьсан шалтгааныг тайлбарлахдаа “Том төслүүдийг хөдөлгөх болоход иргэд шүүх дээр гомдол гарснаар төслүүд зогсдог. Үүнээс болж олон улсын хэмжээний томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүйд хүрч улс хохирч байна” гэж буй.

Гэтэл энэ хууль хэрэгжсэнээр томоохон төслүүдийг хөдөлгөхөөсөө илүү нийт иргэдийн эрх ашгийг зөрчих аюултай. Хэрвээ Засгийн газар иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргавал түүнийг болиулах боломжгүй л болж байна гэсэн үг юм. Харин Засгийн газрын шийдвэр шүүхэд хянагдахгүй байвал тэдний дур зоргоороо авирлалт хэрээс хэтэрнэ. 

Засгийн газар зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага биш, захиргааны маш олон шийдвэр гаргаж байгаа. Энэ шийдвэрүүдийг шүүх хянахгүй гэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй бөгөөд Монгол Улс Үндсэн хуульт ёсноосоо ухарч байгаа зүйл юм. Үнэхээр Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэж үзэж байгаа юм бол тухайн шүүхийн харъяаллыг тодорхойлдог хуулийг л өөрчлөхөд хангалттай билээ.


Г.БАНЗРАГЧ: ХЭРЭВ ЭНЭ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДВАЛ МАНАЙ УЛС 
ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ХУВЬД МАШ ТОМ УХРАЛТ БОЛНО

Бид энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, доктор Г.Банзрагчтай уулзаж, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим асуултад тодруулга авлаа.

-Яагаад Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд байгаа юм бол?

-Хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүсийн харж байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 3.1-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2-той холбоод байх шиг байгаа юм. 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэсэн байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 3.1-ийн жагсаалтад л Засгийн газрыг оруулчихвал болох юм байна гэж хараад байх шиг байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 3.1-т энэ хууль дараах үйл ажиллагаанд үйлчлэхгүй гээд, түүнд нь захиргааны байгууллагын биш үйл ажиллагаанд буюу УИХ-ын хууль тогтоох болон бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, мөн улс төрийн шийдвэр, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой зэрэг эрх зүйн хувьд хянах боломжгүй юм уу тодорхой албан тушаалтанд шалгуургүйгээр олгосон бүрэн эрхийн хүрээнд явуулах үйл ажиллагаанд, бас өөр тусдаа хуулиар зохицуулагддаг үйл ажиллагаанд, тухайлбал гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэргийг заасан байгаа юм. Иймээс энэ зохицуулалтын хүрээнд Засгийн газраас гаргасан улс төрийн шийдвэр, үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад бодлоготой холбоотой шийдвэрүүд ч мөн захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй, Засгийн газрын тэдгээр шийдвэрт Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй л гэсэн үг юм. Энэ санаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д ч мөн тодорхой орсон байгаа. Тодруулж хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэдэгт юуны түрүүнд эрх зүйн маргаан байна, тухайн эрх зүйн маргаан нь нийтийн эрх зүйн буюу захиргааны байгууллага иргэний хоорондын маргаан байна, гэхдээ тэр нь Үндсэн хуулийн цэцийн юм уу өөр шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гээд тодорхой заасан байгаа. Иймээс, нэгдүгээрт захиргааны хэргийн шүүх Засгийн газрын бүх шийдвэрийг хянахгүй, зөвхөн эрх зүйн хувьд хянагдах боломжтой шийдвэрийг л хянана, хоёрдугаарт, шүүх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээдийн нэхэмжлэлээр л хэрэг үүсгэж шийдвэрлэхээс биш, өөрийн санаачилгаар Засгийн газрын бүх шийдвэрүүдийг хянаад хүчингүй болгоод байдаггүй, ийм ойлголт угаасаа байхгүй. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргааныг тодорхойлсон хуулийн уг зүйл, заалтад ямар нэгэн ойлгомжгүй юм уу болохгүй зүйл лав алга.

-УИХ-ын зарим гишүүд болохгүй гэж үзээд байна шүү дээ?

-Хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүсийн тайлбарлаж байгаагаар 1-т, Үндсэн хуулийн цэцийн 2005 оны дүгнэлтийг хэлдэг. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн 2005 оны дүгнэлтийн тухайд, нэгдүгээрт, уг дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотой байсан.  Харин одоо уг хууль хүчингүй болсон, ЗХШХШТХ гэсэн шинэ хууль батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн ямар нэгэн зүйл, заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт одоогоор гараагүй байна. Хоёрдугаарт, уг дүгнэлт нь өөрөө онолын үндэслэл муутай, улс төржсөн шинжтэй байсан гэдгийг тухайн үед Б.Чимид багшаас эхлээд олон хуульчид хэлж ярьж байсан, одоо ч хэлсээр ярьсаар л байна. Миний хувьд ч мөн адилхан байр суурьтай байдаг. Яагаад гэхээр, 2005 оны Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт нь Үндсэн хуулийн 38.1 “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага мөн”, 45.2 “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэснийг үндэслэсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр зүйл заалтын агуулгыг “Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага учраас түүний шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр хянахгүй, нэг ёсондоо Засгийн газар ердийн хуулийг зөрчсөн эсэх асуудал нь захиргааны шүүхэд огт хамаагүй. Засгийн газрын хууль бус шийдвэрийг нэг бол “өөрөө хүсвэл” хүчингүй болгоно, эсхүл УИХ-аас хүчингүй болгож болно, өөр хэн ч хянахгүй гэж тайлбарлах нь өөрөө Үндсэн хуулийн бусад зүйл заалт, уг хуулиар хамгаалагдсан үнэт зүйл, хүний үндсэн эрхийг зөрчсөн хэрэг болно. Тухайлбал, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох  Засгийн газрын үйл ажиллагаанд “хууль дээдлэх” зарчмыг баримтлах тухай (Үндсэн хууль 1.2), хэрэв Засгийн газраас уг зарчмыг зөрчиж хүний эрхэд халдсан бол шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах хүний үндсэн суурь эрх (Үндсэн хууль 16.14), хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үндсэн үүрэг (Үндсэн хууль 19.1), хараат бус хөндлөнгийн шүүхийн үйл ажиллагааны зарчим (Үндсэн хуулийн 4-р бүлэг) гээд маш олон зүйл, заалттай зөрчилдөнө. Иймээс ч хууль хэрэглэгч хуулийг, ялангуяа Үндсэн хуулийн үзэл санааг тайлбарлахдаа аль нэг зүйл, заалтыг нь салган авч, бусад зүйл, заалтаас нь дээгүүр тавьж тайлбарладаггүй.

-Тэгвэл өөр шалтгаан байна уу?

-Тэдний хэлээд байгаа “том төслүүдийг захиргааны хэргийн шүүх гацаагаад явуулахгүй байна” гэх асуудал нь өөрөө огт үндэслэлгүй юм. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй үндэслэл нь өөрөө “нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” гэсэн нөхцөл юм. Иймээс жишээ нь, Засгийн газраас нийтийн ашиг сонирхолтой холбоотой том төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ гэхэд түүнийг зогсоож болохгүй юм. Төсөл хэрэгждэгээрээ хэрэгжинэ, үүнийг Захиргааны ерөнхий хуульд Төлөвлөлт гэсэн тусгай хэсгээр зохицуулсан байгаа. Харин төслийг хэрэгжүүлэхдээ хэн нэгний өмч хөрөнгийг хууль бусаар хураасан, эсхүл нийтийн хэрэгцээнд дайчлан авахдаа зохих нөхөх олговрыг олгоогүй зэрэг асуудал үүсвэл түүнийг нь захиргааны хэргийн шүүх зохих журмынхаа дагуу л шийдвэрлэнэ шүү дээ. Ер нь Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болохынхоо хувьд ихэнхдээ парламенттай харилцаж, улс төрийн шинжтэй, эсхүл нийтэд хамааралтай шийдвэр гаргадаг учраас гаргасан шийдвэр болгон нь хэн нэгэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байдаггүй. Энэ ч утгаараа Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэр болгоныг байнга хянаад хүчингүй болгоод байдаггүй гэдэг нь шүүн таслах ажиллагааны статистикаас ч тодорхой харагддаг. ЗХШХШТХ шинэчлэн батлагдаж үйлчилж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын 20 хүрэхгүй шийдвэр хянагдсан, үүний тал орчим хувьд нь Засгийн газрын шийдвэр хүчингүй болсон  байна. Гэхдээ Засгийн газар нь хүний эрхийг хөндсөн шийдвэр бараг гаргадаггүй, тиймээс хянах шаардлагагүй гэж үзэж болохгүй. Шүүхээр хянагдсан Засгийн газрын шийдвэрүүдээр иргэний эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан, төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн, нөхөх олговор олголгүйгээр бусдын өмчийг авсан зэрэг тодорхой хүн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн шийдвэрүүд байна. Эдгээр хүний эрхийг хөндсөн шийдвэрүүд хуулийн дагуу л гарах ёстой, хуулийн дагуу байна уу, үгүй юу гэдгийг нь захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэж хэн ч хэлэхгүй болов уу. Дүгнээд хэлэхэд, Засгийн газрын үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, түүний гаргасан ямар ч шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэдэг чинь үнэн чанартаа Засгийн газар хууль зөрчиж хүний эрхэд халдаж болно л гэсэн үг шүү дээ. Үүнийг ямар ч хүн, ямар ч хуульч, ямар ч хууль тогтоогч хүлээн зөвшөөрөхгүй байх аа.

-Хэрэв хууль тогтоогчид хуулийг энэ чигээр нь баталчихвал Засгийн газрын хууль бус шийдвэрийг хаана ч хянахгүй  болно гэсэн үг үү?

-Бараг л тийм. Жишээ нь, Засгийн газраас таны эзэмшлийн газрыг нийтийн эрх ашгийн үүднээс тусгай хэрэгцээнд авахдаа танд нөхөх олговрыг олгоогүй гэж бодъё. Гэтэл та хуульд заасан нөхөх олговроо авах эрхээ хангуулахаар захиргааны шүүхэд хандаж чадахгүй нь. УИХ-д хандах уу гэхээр хууль тогтоогч таны эрхийг сэргээх шийдвэр гаргадаг байгууллага биш. Үндсэн хуулийн цэцэд хандья гэхээр Засгийн газрын шийдвэр Газрын тухай, Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, мөн Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн эсэх асуудлыг Цэц хянан шийдвэрлэхгүй. Та иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргалаа гэж үзье. Цэц уг асуудлаар хэрэг үүсгэн Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа ч танд нөхөн олговор олгохыг Засгийн газарт даалгаж, зөрчигдсөн эрхийг чинь сэргээх шийдвэр гаргах боломжгүй. Нэг үгээр хэлбэл, та Засгийн газрын хууль бус шийдвэрийн эсрэг Үндсэн хуульд заасан шүүхээр хамгаалуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй болно л гэсэн үг. Хэрэв энэ хуулийн өөрчлөлт батлагдвал манай улс эрх зүйт төрийн хувьд маш том ухралт болно. Өмнө нь хэлсэнчлэн, ЗХШХШТХ-ийг шинэчлэн баталснаар бүхий л захиргааны байгууллага, тэр дундаа Засгийн газрын хууль бус шийдвэрийг захиргааны хэргийн “мэргэжлийн” шүүх хянах боломжтой болсон, ингэснээр манай улс эрх зүйт төрийг бэхжүүлэхэд нэг том алхам хийсэн.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419