“Чингис хаан”-ы түүхийн музей байгуулна
Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө АН-ын ҮЗХ-ны гишүүн Н.Тэгшбаяр хэмээх залуу “Чингис хаан”-ы түүхийн музей байгуулна хэмээн хэвлэлээр мэдээлж олны гайхширлыг барж байсан билээ. Яагаад гэхээр тухайн үед Монгол Улсын ихэс дээдэс нь энэ тухай ам нээгээгүй байхад жирийн нэг залуу тэнгэрийн гэмээр зүйл ярихаар гайхахаас гадна шоолохоос ч аргагүй байсан биз.
Харин тэрбээр арав гаруй жилийн өмнө ярьж байсан “Чингис хаан”-ы түүхийн музейн байгуулах төсөл маань нэлээд урагштай, ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа цахим хуудсаараа дамжуулсан байна. Монгол Улсад жилдээ нэг сая жуулчин ирдэг гэж үзэхэд тэд бүгд л дэлхийг эзэгнэж явсан их хааны музейгээр орохгүй гарна гэж үгүй. Тэгэхээр нэг сая жуулчнаас хамгийн багадаа тус бүр 100 ам.долларын төлбөр авахад 100 сая ам.доллар Монгол Улсад орж ирэх бөгөөд музей дагасан бусад үйлчилгээнээс 100 сая ам.доллар орж ирнэ гэж үзэхээр 200 сая ам.доллар үлдэх боломжтой хэмээсэн байна.
Төрөөс баримталж буй бодлогоос харвал Монгол Улс 2020 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авах боломжтой гэх төлөвлөгөөг зурсан байна. Тэгэхээр “Чингис хаан”-ы түүхийн музей байгууллаа гэхэд жилдээ 400 сая ам.доллар улсдаа авч үлдэх боломж үүснэ гэж үзжээ.