Шүүхээс гурван хүнийг цагдан хорих шийдвэр гаргалаа
Төрийн банкны удирдах албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг АТГ-аас саатуулсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар шүүхээс албан ёсны мэдээлэл гаргалаа.
С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргасан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар