Засгийн газраас валютын ханш, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгнө
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны гишүүдэд шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл өгсөн билээ.
Тэгвэл Засгийн газраас валютын ханш, бинзен, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгөхөөр болжээ. Тодруулбал, өнөөдрийн /2018.10.23/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.