Айлын гэрт дайран орж эхнэрийг нь барьцаалсан этгээдийг баривчиллаа
Айлын гэрт хутгатай этгээдүүд дайран орж, нөхрийг нь сүрдүүлж эхнэрийг нь авч зугтсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр .... тоот айлын цонхыг хагалж хоёр этгээд дайран орж нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явжээ.
Дээрх хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирмэгц сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, өчигдөр орой Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
Сэжигтэн этгээд нь 40 настай Э гэгч байсан ба тэрбээр барьцаалсан эмэгтэйтэй өмнө нь үерхэж байжээ. Улмаар тус эмэгтэйг зодсон гэх хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Харин барьцаалагдсан эмэгтэйн биед ямар нэг гэмтэл учруулаагүй болох нь тогтоогджээ.