Олны анхаарал татсан хэргүүд юу болов

Олны анхаарал татсан хэргүүд юу болов

АТГ-аас энэ жил дуулиан шуугиан дагуулсан нэлээд хэдэн хэрэг шалгасан. Тодруулбал,  олны анхааралд байгаа ялангуяа төрийн алба хашиж байсан томчууд буюу цагаан захтнуудад холбогдох эрүү, авлига, албан тушаалын хэргийг нэлээд шалгасан. Гэтэл уг сүр дуулиантай экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асанд холбогдох хавтаст хэргүүд сураг алдарлаа. Тодруулбал,

АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан  хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьсан үйл явдал болсон.  Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон. Монгол Улсын түүхэнд төдийгүй АТГ үүсгэн байгуулагдсан цагаас хойш төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан хоёр Ерөнхий сайдаа нэг өдөр хорьж шалгаж байсан түүх байхгүй. Энэ утгаараа тус баривчилгаа манай улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон. АТГ-ын энэхүү баривчилгаа нь  2018 оны дуулиант баривчилгааны тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх нь тодорхой. Үүнийгээ дагаад ч хоёр Ерөнхий сайд ял авах нь тодорхой боллоо гэсэн хүлээлт өндөр байлаа. Гэтэл экс ерөнхий сайдууд хоёр сар хоригдоод суллагдсаныхаа дараа өнөөдрийг хүртэл холбогдсон хэрэг нь нам чимээгүй болчихлоо.

Энэ хооронд хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь муудсанаас болж батлан даалтад гарсан С.Баяр бие хаагаа тэнхрүүлэхээр энэ зун баруун аймгуудаар аялж яваад ирсэн сураг дуулдсан . Харин Ч.Сайханбилэгийн хувьд мөн л суллагдсаныхаа дараа Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоног амарсан талаар эх сурвалж мэдээлэл өгч байсан юм.

АТГ-аас тухайн үед  Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухай албан ёсоор мэдэгдэхдээ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм. Гэтэл шалгаж байгаа, мөрдөж байгаа нэрээр уг хэрэг замхрах тийшээ хандав бололтой.

2016 оны сонгуулиас хойш хоёр сонгууль дамнан яригдаж байгаа алдарт 60 тэрбумын асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Уг 60 тэрбум асуудалд нэр холбогдсон гэх УИХ-ын дарга М.Энхболд монголын ард түмнээс уучлалт гуйсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын дарга М.Энхболдод гурван зүйлийн шаардлага тавьсан.
Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын ярианд оролцсоныхоо төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх, 60 тэрбумын гэх хэргийг сэргээн шалгуулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан байдаг. Уг шаардлагын хариуг өгөхдөө УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, 60 тэрбумын ярианд оролцсон учир уучлалт гуйсан бичгээ албан ёсоор өгсөн байдаг. Ийн хийсэн үйлдэл нь илт, өөрсдөө ч албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байхад АТГ өнөөдрийг хүртэл уг хэргийг шалгахгүй хав дарсаар ирлээ. Аль эсвэл  60 тэрбумын хэрэгт оролцсон төрийн албан тушаалтануудыг цээжээрээ хамгаалах ашиг сонирхол АТГ-т байна уу.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг мөн л хуулийн байгууллага саатуулан шалгасан. Түүний хувьд суллагдсаныхаа дараа нам чимээгүй байж байгаад өнгөрсөн наймдугаар сараас Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Түүний удирддаг Монголын бизнесийн зөвлөл энэ жил Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран “Discover Mongolia” Уул уурхайн чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ. Төрийн өндөр албан тушаалтануудын хоморгонд өртсөн гэгддэг “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг “Оюутолгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа билээ. 

Энэ жилийн бас нэг дуулиант хэргүүдийн тоонд  “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хэрэг яах аргагүй орно. Ш.Батхүү өөрийн эрх ашгийнхаа төлөө Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, зээл авсан асуудлаас болж улсад ийм их хэмжээний хохирол учирсан гэсэн мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд гарч эхэлсэн. Улмаар "Эрдэнэт Үйлдвэр", Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт Банкнаас их хэмжээний зээл авсан Ш.Батхүүг өнгөрсөн гуравдугаар сард хорьсон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус хэрэг хэрхэн шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Энэ мэт олон анхаарал татсан хэргүүдийг АТГ илрүүлэн шалгасан байдаг. Гэтэл өнөөдөр тус хэргүүд хаачсан нь мэдэхгүй нам чимээгүй болчихлооДахиад замхрах уу. АТГ эхэлсэн ажлаа яагаад дуусгаж чаддаггүй юм бэ???????. 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419