Хэрэглээний зээл хумигдаж, бизнесийн зээл өснө

Хэрэглээний зээл хумигдаж, бизнесийн зээл өснө

Иргэдийн банкны зээл сүүлийн жилүүдэд 40-50 хувиар нэмэгдэж, өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь хоёр дахин өсчээ. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх үзэгдэл манай эдийн засагт бий болсноор мөнгөний бодлого ээлжит сорилттой тулгарч эхэлсэн юм. Үүнийг зохистой түвшинд байлгах үүднээс Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Энэ журмыг ирэх оноос мөрдөж эхэлнэ. Тэр болтол хэрэглээний зээлд “хөл хорио” тавихгүй. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт аажмаар нэмэгдэж, зээлийн өсөлтийг хэрэглээний зээл өдгөө бүрдүүлж байна. Нийт зээл жилд 17.7 хувийн өсөлттэй гарч, мөнгөн дүнгээр 2.4 орчим их наяд төгрөгөөр зээл олголт өсчээ.

Зээлийн өсөлт 17.7 хувьд хүрч нэмэгдсэний 11 хувийг хэрэглээний зориулалттай зээлийн өсөлт эзэлж байгаа юм. Хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн долоон улирлын турш эрчимжсэн. Эдийн засаг энэ оны эхний хагаст сэргэх үйл явцтай зэрэгцээд бараа, үйлчилгээний импорт нэмэгдэж, хэрэглээний зээлийн тэлэлт өрхийн төсөвт өрийн дарамт үүсгэж эхэлсэн. Зээл хурдацтай өсөж, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул төв банкнаас иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар “хазаарласан”.

Мөнгөний бодлогын хорооны уг шийдвэр хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээл өсгөх нь тодорхой болоод байгаа юм. Хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэн хэвээр байгаа боловч бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Экспорт өсөж, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч тээвэр, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн хүүний төлбөр энэ онд өссөн. Эдгээр нь төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оноос нэмэгдэхэд нөлөөлжээ. Хэрэглээний зээлийг хязгаарласан бас нэг зорилго нь бизнесийн зээлийг дэмжих.

Ойролцоогоор ирэх онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгө аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх зээлийн санхүүжилт болж очих юм. Банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өснө. Ингэснээр ажлын байр шинээр бий болж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Компаниудын үйлдвэрлэл өргөжиж, техникийн шинэчлэл ч ихээр хийгдэх боломжтой. Бизнесийн зээл авсан компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрээр дотоодын эдийн засагт эрч нэмэх нь дамжиггүй. Энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь арилжааны банкуудын зээл.

• Банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өснө.

• Өмнө нь нийт зээлийн 60 хувь бизнесийн, 40 хувь нь хэрэглээний зээл байсан бол одоо нийт зээлийн 57 хувь иргэдийн зээлд ногдож байна.

• Ирэх онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдэнэ. 

Өнгөрсөн онд бизнесийн чиглэлийн зээлийн өсөлт ажиглагдахгүй байсан. Тэгвэл энэ он гарсаар арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүд рүү гарч буй зээл өсөж эхэлсэн байна. Тодруулбал, худалдаа, уул уурхай, боловсруулах салбарын зээлийн өсөлт нэмэгджээ. Зогсонги байсан бизнесийн зээлийн өсөлт эхний найман сарын байдлаар 13 хувийн өсөлттэй гарч, эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг дохиолж байгаа юм. Санхүүгийн бүх эх үүсвэрээ зөвхөн иргэдийн хэрэглээний зээлд зориулах нь өрөөсгөл гэж дэлхийн төв банкууд үздэг. Энэ утгаараа хэрэглээний зээлийг хязгаарлах, хумих, илүү зохистой түвшинд байлгах бодлогын арга хэрэгсэл авч хэрэгжүүлсэн байдаг.

Хэрэглээний зээл чухамдаа ажлын байр нэмэхгүй, өр л өсгөдөг сул талтай. Ирээдүйн орлогоор нь барьцаалан өнөөдөр хүний хүсэл, хэрэгцээг хангах боловч төдийлэн оновчтой хөрөнгө оруулалт гэж үүнийг үздэггүй. Ялангуяа, манайх шиг эдийн засаг нь төрөлжиж чадаагүй, нэг салбараас хэт хараат нөхцөлд хэрэглээний зээл импортыг өсгөж, валютын ханшийг чангалж байдаг. Өмнө нь нийт зээлийн 60 хувь бизнесийн, 40 хувь нь хэрэглээний зээл байсан бол одоо нийт зээлийн 57 хувь иргэдийн зээлд ногдож байна.

Валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөсөн, хэрэглээний зээл дээр 30 сарын хугацаанаас гадна 70 хувийн өр орлогын хязгаарлалт тавьсан. Энэ нь цаашид ханшийг тогтвортой байлгахад чиглэж байгаа аж. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Иргэд ихэвчлэн орлогынхоо 60-70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж байгаа. Энэ байдал улам гүнзгийрч, цаашид үргэлжилбэл иргэд өрийн дарамтад орох эрсдэл дагуулна. Өр гэдэг бол ирээдүйд төлөх ёстой мөнгө. Төлнө гэдэг нь ирээдүйн хэрэглээгээ танана гэсэн үг. Өрийн дарамтад оруулахаас сэргийлж буй арга хэмжээ сая авч байгаа боловч цаад агуулга нь иргэдийн ирээдүйн хэрэглээг буурахаас хамгаалж байгаа юм.

Нөгөө талаар хэрэглээний зээл өсвөл, бизнесийн зээлийн санхүүжилт хомсдоно” гэв. Хэрэглээний импорт 30 хувийн хурдтай нэмэгдэж байгаа. Тэгвэл ирэх оноос хэрэглээний зээл, бизнесийн зээл тэнцвэржих нөхцөл бүрдэхээр байна. Тоон мэдээллээр, зээлийн дундаж хүү 20-21 хувь байсан бол одоо 17-18 болж буурсан. Мөнгөний бодлогын хүү буурсантай зэрэгцэн зээл, хадгаламжийн хүү буурч байна. Зээлийн хүү буурах нь аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт болон банкны системийн бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Энэ нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх бодит хөшүүрэг.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419