Голомт банк Азийн шилдэг маркетингтай байгууллагаар тодорлоо
Азийн маркетингийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asian Marketing Excellence Awards” нь холбооны гишүүн орнууд болох Азийн 15 орны Маркетингийн холбоодоор дамжуулан тухайн жилийн үндэсний шилдэг компаниудыг шалгаруулдаг. Энэ жилийн “Asian Marketing Excellence Awards” арга хэмжээ 2018 оны 7-р сарын 19, 20-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болж өнгөрсөн бөгөөд “Marketing Company of the Year”, “Marketing 3.0” номинацаар ялагчдыг тодруулсан юм.
Голомт банк нь тус арга хэмжээний “Marketing Company of the Year” номинацийн төрөлд 2017 оны байдлаар Монгол Улсын кредит картын зах зээлийн 62 хувийг дангаар эзэлж байгаа “ЗЭС” кредит карт бүтээгдэхүүнээр өрсөлдөж үндэсний ялагчийн шагналыг хүртлээ.
Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк нь техник, технологийн дэвшлээс төрөн гарсан олон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчдэдээ анхлан хүргэдэг топ банкуудын нэг юм.
Энэ бүх амжилтыг үнэлэн тус банкийг Виза олон улсын байгууллага болон Мастер карт байгууллагаас Монголын шилдэг хамтран ажиллагч байгууллага, Шилдэг бизнесийн гүйцэтгэлтэй байгууллага, Шилдэг бүтээгдэхүүн нэвтрүүлэгч, Шилдэг инновацитай бүтээгдэхүүн зэрэг шагналуудыг олгоод байна.
Азийн маркетингийн холбооны гишүүн орнуудад Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Камбожи, Бангладеш, Филиппин, Тайвань, Тайланд, Малайз, Вьетнам, Шри Ланк, Хонг Конг, Индонез зэрэг 15 улс багтдаг юм.
Шилдэг маркетингтай байгууллагаар тодроход нэр дэвшин өрсөлдсөн “ЗЭС” кредит картаа www.zescard.mn –ээр захиалаарай.