Тоглоомын дүрэм

Тоглоомын дүрэм

С.ИДЭР Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал

Дүүргийн сагсны тэмцээнд орох шигшээ багт 1 хүүхэд нэмж авна гэсэн яриа сургуулиар тарж, би сонссон даруйдаа биеийн тамирын багш дээр очиж нэрээ өглөө. Тэр орой спорт заланд шигшээ багийнхан хоорондоо бэлтгэл хийх үеэр надтай бас нэг хүүхэд өрсөлдөж байгааг, бэлтгэл дээр бид хоёрын нэгийг шалгаруулж авахыг тайлж ойлголоо. Бүтэн 2 цаг байдгаа гаргаж тоглосны эцэст багш, багийн ахлагч хоёр нөгөө хүүхэд бид хоёрыг дуудаж:-“Та хоёр ойролцоо сайн тоглож байна. Гэхдээ нэг хүн л авах ёстой. Тэгэхээр Нарка энэ удаагийн тэмцээнд орчих” гэж хэлэхэд чих дүнгэнээд юм сонсогдохоо байж, нүд харанхуйлаад явчив. Зөвхөн сагс бодож, сагс үзэж, сагс тоглож, сагс мөрөөдөж явсан миний гол асуудал өндөрт минь байсан талаар би хэд хоногийн дараа сонссон юм. Би ердөө 158 см буюу үеийнхээ сагс тоглодог хүүхдүүдээс 10 см гаруйгаар намхан байсан хэрэг. Хүн бүрийн ой тоонд бага насанд тохиосон нэг тийм сургамжтай эсвэл паакталсан үйл явдал байдаг шүү дээ.

Ингээд би хэд хоногийн дараа гэрийнхээ хаалган дээр мэргэжлийн сагсчин болоход шаардагдах хамгийн стандарт өндөр буюу 180 см-ийг пласмастераар тэмдэглээд тэрэндээ хүрэхийн тулд тус бүр 2 кг элс бүхий хүндрүүлэгч өөрөө оёж хөлний хоёр шагайндаа зүүгээд бүтэн нэг жил хөлнөөсөө салгалгүй сагс тоглож, зун нь барилга дээр ажилласан юм. Яг үүнээс нэг жилийн дараа би хүндрүүлэгчээ тайлаад сагсны самбар луу үсрэхэд шитэнд бөмбөгөө хөнгөхөн дохдог болсон байсан. Гэхдээ энэ зөвхөн өндрийн тухай биш харин хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд туулж, амссан тэмцэл нь бяцхан хүүд уйгагүй, тэвчээртэй, хүчтэй сахилга баттай байхыг сургасан хэрэг. Одоо миний өндөр 179.5 см л дээ. 180 хүрэхэд 0.5 см дутсан. Гэхдээ би өндрөөс илүү зүйл сагсан бөмбөгөөс олж авсан.

Энэ шилжилтийн насанд минь тохиолдсон үйл явдал, намайг ажил амьдралыг яг л спорттой зүйрлэн харах, аливаа зүйлийн мөн чанар, үнэ цэнийг олж илрүүлэх зан төлөвшлийг суулгасан юм. Энэ зан төлөвшлөөрөө би сэтгүүлчээс маркетерийн мэргэжил хүртэлх аян замыг туулсан бөгөөд маркетингийн бүхий л үйл ажиллагаанд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мөн чанар, үнэ цэнийг шингээхийг эрмэлздэг.

ЗЭС карт бол зүгээр нэг кредит карт биш

Би заримдаа ойр дотны найз, хамт ажиллагсад, эсвэл харилцагчдаасаа нэг асуулт асуух дуртай. Хамгийн сонирхолтой нь тэд бүгд нэг хариулт хэлдэг.

Би: Зэс карт байна ш дээ тээ? Нөгөө хүн: Аан за.

Би: Таныхаар хүнд юу өгдөг вэ?

Нөгөө хүн: Ммм. ЗЭЭЛ үү? /Энэ хариултыг хэлдэг/ Би: Толгой сэгсрээд Үгүй.

Зэс карт зах зээлд гарахад маш олон хүчин зүйл, олон хүний оролцоо байсан учраас энэ бол хамтын амжилт байсан юм. Гэхдээ хамгийн гол асуулт бол Зэс карт хүнд яг юу өгдөг вэ? Ихэнх хүн энэ асуултад Зээлийн эрх, бас гоё зэс загвар гэж хариулдаг. Гэтэл Зэс картын өгч буй гол үнэ цэн, мөн чанар бол:

Нөхөрлөл: Монголд хэрвээ чамд мөнгө хэрэгтэй болбол бие биенээсээ зээлэх нь түгээмэл, гэхдээ зарим нь зээлсэн мөнгөө цагтаа өгдөггүйгээс нөхөрлөлийг үгүй хийдэг. Хэрэв хүн зэс карттай бол мөнгө зээлэх шаардлагагүй тиймээс нөхөрлөлд мөнгөнөөс болж ан цав үүсэхгүй.

Өөртөө итгэлтэй байдал: Заримдаа мөнгөгүй үед найзуудтайгаа уулзах, ээжийгээ төрсөн өдрөөр нь баярлуулах шаардлага гардаг. Тэр үед зэс карттай бол мөнгөний талаар санаа зовж мөнгө хайх шаардлагагүй. Хэсэг хугацаанд ажилгүй лааз өшиглөх эсвэл данс улайсан үед зэс картыг хэрэглэж болно.

Мөрөөдөл: Голомт банк харилцагчиддаа мөнгөө яаж үрэхийг шууд зааж өгч болохгүй ч бид зун хаашаа аялах боломжтой, нэгэнт хувцас авч байгаа бол ямар хувцас хямдралтай авах боломжтой, хаана ямар боловсрол эзэмшвэл зохилтой гэдэг санаануудыг хөнгөлөлт урамшуулал хэлбэрээр өгч харилцагчдынхаа урд алхаж, нүдийг нь нээх зориулалттай контентууд үйлдвэрлэж байна.

Мотиваци: Ерөнхийдөө монголчууд өртэй байх дургүй. Гэхдээ бид мөнгө зээлдэг. Зээлсэн мөнгөө төлөхийн тулд маш сайн ажиллах хэрэгтэй болдог. Маш сайн ажиллахын тулд өөрийгөө хурцалж, урам зоригжуулж ажлыг улам бүр амттай болгодог.

Тэгэхээр, амьдрал, ажил бүгд өөр өөрийн тоглоомын дүрэмтэй. Эхнэр нөхрөө сонгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, маркетинг борлуулалт хийх, бүр хоол идэхдээ хүртэл дүрэм нь

юу вэ, нүдэнд харагдахгүй үнэ цэн нь юу вэ гэдгийг бодож олох нь чухал.

Та Зэс картаа www.zescard.mnээр захиалан танд өгөх үнэ цэнийг нь мэдрээрэй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419