Ц.Даваасүрэн: Амь зуух төдий 20 мянган төгрөг өгөөд хүн ам өсөх үү!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хуулийн төслийг дэмжиж байна. Учир нь, 100 хувь олгохгүй. Зөвхөн хэрэгцээтэй байгаа хүүхдэд нь өгнө гэдгийг дэмжиж байна. Хүн амын өсөлтөд нөлөөлж байна гэж ярьдаг. Гэхдээ ажилтай, орлоготой болгож хүн амаа өсгөх үү. Амь зуух төдий 20 мянган төгрөг өгөөд хүн амаа өсгөх үү гэдгээ л бодох хэрэгтэй. Энэ хоёрыг л ялгаж, салгах хэрэгтэй байна. Бид энд ард түмнээ зөв авч явах гэж, төрөө зөв удирдах гэж л сууж байгаа шүү дээ. Түүнээс халамж тараахын тулд энд суугаагүй биз дээ. Дэндүү харамсалтай байна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.